Камбож улсын Боег Чонг бүс нутгийн иргэд амьдрахын тулд уул уурхайн компаниудыг эсэргүүцэж байна.

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-11-04 01:29:58

Камбож улсын Меконг мөрөнг ухаж Пхом Пен хотын нуур болон намгархаг газруудыг элс шороогоор дүүргэж байгаа төслийн компаниудыг Боег Чонг бүс нутгийн иргэд эсэргүүцэж байна.

Боег Чонг бүс нутаг нь нийтдээ 1500 гаруй га талбайтай Камбож улсын хамгийн том намгархаг газар билээ. Энэ газар ойролцоогоор 1000 орчим гэр бүл тариалан эрхэлж, загасчилан амьдарч байна.

Энэ намгархаг газруудын 70 хувь нь бороо болон муу уснаас бүрэлддэг ба 1 сая гаруй хүмүүсийг үерийн аюулаас хамгаалдаг байна.  Гэвч ING City гэх том төслөөс болж Меконг мөрөнг ухаж энэ намгархаг газруудыг дүүргэсэнээс болж хэмжээ нь 3 дахин багасаад байна.

• Ярилцлага: Тариаланч Мао Анн

Энэ нуурыг дүүргэж байгаад би их санаа зовинож байна. Би хэр удаан энд тариалан эрхэлж болох эсэхээ мэдэхгүй байна. Учир нь тэд өдөр өдрөөр л энэ газрын дүүргэсээр байна.  Хоёр хүрэхгүй жилийн дараа энэ нуур элс шороогоор дүүрэх байх.

Тэд үүнийг эхэлснээс хойш миний орлого их буурсанЭнэ ажиллагаа дуусах үед би юу хийж амьдархаа мэдэхгүй байна.

Би ажиллаа алдаж байгаадаа их харамсаж байна. Учир нь ажилынхаа тусламжтайгаарөглөө бүр л би их амархан мөнгө олдог. Энэ газар шиг ийм үржил шимтэй газар ахиж олно гэж бодохгүй байна

• Ярилцлага: Мат Сори –Меконг мөрний загасчин

Би тэднээс миний завь торны хажуугаар явах эсэхийг асуусан. Тэд ч явна гэж хэлсэн. Тэд юуч үлдээхгүй. Хэрвээ дүүргэлтийн ажилчид хүсэхгүй бол газраа өөрчлөхгүй. Мөн тэдэндбуу хүртэл байдаг. Би зориг гаргаж ярьж чаддаггүй. Хэрвээ тэд болон тэдний боссууд нь сайхан ааштай байвал надтай сайхан харьцдаг. Тэд энд ганц хоёр удаа ирэхэд ямарч загасгүй болсон. Мат Сори загас барьж амжиргаагаа авч явдаг. /Хэрвээ би тэнд загасчилбал би өдөртөө 75-100 ам доллар олох байсан/

Эх сурвалж:

А24 мэдээний агентлаг



Холбоотой мэдээ