Халуун тень, халаагуур залгасан өрөөнд унтах нь хүний биед яагаад муу байдаг вэ?

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-11-06 01:52:27

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан гэр нь сэрүүхэн байгаа үед цахилгаан халаагуур, тень хэрэглэх хүмүүсийн тоо олширч байгаа билээ. Хэдийгээр энэ нь гэрийг дулаахан, тухтай болгох боловч нөгөөтэйгүүр хүний дархлааны тогтолцоог дарангуйлж, аливаа өвчинд өртөмтгий болгодог.

1. Нойр хулжиж, сайн амарч чадахгүй.

Оройн цагаар хүний бие халуун орчинд байснаар ядарч сульдах, тавгүйтэх мэдрэмж төрж, гүн нойронд орох хугацааг богино болгож байдаг ажээ. Ийнхүү хангалттай сайн амарч чадаагүй хүний бие маргааш өдөр нь сульдахаас гадна ой санамж муудаж, ажлын бүтээмж буурах сөрөг үр дагавар гардаг байна. Иймээс хэрэв өрөө тань хүйтэн байгаа бол халуун тень зэрэг халаагуур залгахаас илүүтэйгээр зузаан хөнжилд унтахыг зөвлөх байна.


2. Цээж хөндүүрлэж, зүрх өвдөх шалтгаан болно.

Өрөө халаагч нь өөрөөсөө асар их халуун ялгаруулдаг тул өрөөнд нүүрсхүчлийн дан ислийн хэмжээг нэмэгдүүлж эрүүл мэндэд сөргөөр нөлөө үзүүлдэг байна. Ийнхүү халаагуур ажиллуулж буй өрөөнд удаан хугацаагаар байх нь цээж хөндүүрлэж өвдөх, зүрх судасны өвчтэй болох шалтгаан болдог аж. Иймээс зүрхний өвчтөй болон астматай хүмүүс цахилгаан халаагууртай анхааралтай харьцах хэрэгтэй.

3. Үргүйдэлд хүргэнэ.

Халаагууртай өрөөнд удаан хугацаагаар унтах нь үргүйдэлд хүргэх эрсдэлтэй байдаг ажээ. Хэдийгээр халаагуураас үүдэлтэй үргүйдэл нь тодорхой хугацаагаар үргэлжилж эргээд хэвийн байдалд ордог ч эрүүл мэндэд олон сөрөг нөлөөтэй тул аль болох халаагуур хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.




Холбоотой мэдээ