“Хөдөөний айл” Ч.Ерөөлтүвшин: Apхи уухаа больсон эр хүнийг амьдрал сайн хань, сайхан зүйлс бүхнээр харамгүй шагнадаг юм болов уу даа…

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-11-07 23:59:47

“Хөдөөний айл” хэмээх влогоороо танигдсан амьдралын дасгалжуулагч Ч.Ерөөлтүвшин, олон улсын хоол зүйч С.Буянтогтох нар. Их хотын амьдралыг орхиж хөдөө очиж амьдрахаар шийдсэн хосууд билээ.

Тэд “Эрүүл амьдрах энгийн аргачлал” сургалтыг онлайнаар явуулахын зэрэгцээ өөрсдийн гаргасан номоо Амазон дээр борлуулдаг. Амьдралын хэв маягаа бусдад үлгэрлэдэг хос маань Фэйсбүүк дээр 200 орчим мянган дагагчтай билээ.

Тэд “Эрүүл амьдрах энгийн аргачлал” сургалтыг онлайнаар явуулахын зэрэгцээ өөрсдийн гаргасан номоо Амазон дээр борлуулдаг. Амьдралын хэв маягаа бусдад үлгэрлэдэг хос маань Фэйсбүүк дээр 200 орчим мянган дагагчтай билээ.


Ховд аймаг бол олон ястны өлгийн нутаг гэдгээрээ алдартай. Иймээс тэд Монголынхоо өв соёлыг сайн сайхнаар нь харуулсан контентууд хийхээр төлөвлөж Ховд нутагт суурьшихаар болсон байна.


Энэ шийдвэрийг гэр бүлээрээ удаан ярилцаж гаргасан гэдгээ фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Ингээд тэдний гэр бүл Ховд аймагт нүүж очсон байна.


Сошиал орчинд тун идэвхтэй байдаг гэрийн эзэн Ерөөлтүвшин хэлэхдээ “Сүүлийн үед их олон хүн Ч.Ерөөлтүвшин намайг хөдөө нутагт ЯАЖ ингэж сайхан амьдраад байна аа…гэж гайхаж асуугаад байх юм.


Мөхөc миний жаахан өөдтэй өнгөтэй яваагийн минь гол цөм нь БИ APХИ УУДАГГҮЙД л байдаг болов уу…гэж боддог доо! 

Архичин шахуу явсан жилүүд бий бий миний амьдралд!!!

Архи уухаа больсон эр хүнийг амьдрал

САЙН ХАНЬ & САЙХАН ЗҮЙЛС бүхнээр харамгүй шагнадаг юм болов уу даа…Надад цаашид хүрэхээр зорьж буй их олон ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ бий.


Эдгээр дотроос ХАМГИЙН ЧУХАЛ ХҮСЭЛ минь эр хүн АРХИ УУХГҮЙ бол хэд насалж болдгийг үзмээр санагддаг юм!


А.рхинаас болж ХОРВООГ ЭРТ ОРХИСОН хайртай хүмүүсийнхээ НАСАЛЖ ЧАДААГҮЙ ҮЛДЭЭСЭН НАСЫГ нь би НАСЛАХ болно! Архигүйгээр ажил бүтдэггүй…гэж ярьдаг. Энэ бол шал худлаа! Харин ч ЭСРЭГЭЭРЭЭ архи уудаггүй хүн ИЛҮҮ их ажил амжуулж ЧАДДАГ юм. 

Амьдрал ҮРГЭЛЖ сайхнаараа” хэмээн нийтэлжээ.





Холбоотой мэдээ