Америк аав охиных нь биеийг үнэлүүлж байсан залууг хөнөөжээ
Сонин ХачинАНУ-ын Спокэйн хотод нэгэн аав охиныхоо найз залууг хөнөөсөн хэргээр баривчлагджээ.
60 настай Жон Эйсенмэн охиныхоо найз залуу болох 19 настай Аарон Соренсоныг охиныг нь бэлгийн мөлжлөгөд ашиглаж байсныг мэдээд хөнөөсөн байна.
Fox News телевизийн мэдээлснээр залуу жилийн өмнө найз бүсгүйгээ 1000 ам.доллароор биеийг нь үнэлүүлжээ. Аав нь охиноо бэлгийн мөлжлөгөөс салган авчирч чадсан байна.
Эйсенмэн залууг дагаж мөрдөн, барьж аваад зодож, гэдсэнд нь хэд хэд хутгалан амийг нь хөнөөгөөд цогцсыг нь тээшиндээ хийн авч явжээ. Тэрбээр машинаа хотоос хойд зүгт байрлах алслагдсан дүүрэгт орхисон байна. Машиныг жилийн дараа энэ оны аравдугаар сард хүмүүс санаандгүй олжээ.
Америк эрэгтэй өмнө нь хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл хийж байгаагүй гэнэ.
Цагдаа нар хулгайлагдсан машин оллоо гэж бодсон ч, дотроос нь хүний цогцос гарч иржээ. Тэд машины бүртгэлээр Жон Эйсенмэний гэрт очиход тэрбээр “Би Хонда Аккорд машинаа 2020 онд хулгайд алдсан” гэсэн байна. Гэвч мөрдөн шалгалтаар түүнийг хүн амины хэрэг үйлдсэнийг тогтоожээ.