Хулгайлагдсан охин Тик Токийн дохионы хэл ашиглаж аврагджээ

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-11-09 04:13:12

16 настай охин Тик Токийн дохио, зангаа үзүүлэн тусламж хүссэнээр амь аврагджээ. АНУ-д арваннэгдүгээр сарын 2-ны өдрөөс хойш сураггүй алга болсон охиныг 61 настай Жэймс Херберт Брик гэгч хулгайлсан байжээ. Охин гэмт этгээдтэй хамт Кентукки мужид машинаар зорчиж явахдаа хажуугаар өнгөрч буй жолооч нарт эрхий хуруугаа дотогш нугалаад дөрвөн хуруугаа атган харуулж дохио өгчээ

Энэ нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буйг илэрхийлдэг Тик Токт түгээмэл болсон дохионы хэл юм.

Жолооч нарын нэг нь уг дохиог ойлгож, цагдаагийн байгууллагад хандсан байна.  

Цагдаагийн алба хаагчид машиныг зогсоон  хулгайлагдсан охиныг аварчээ.  


Холбоотой мэдээ