Тэргүүн хамба лам Ц.Чойжамц: Ерөөсөө харсан, үзсэн бүхнээ муулна.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-11-09 04:14:43
Ерөөсөө харсан, үзсэн бүхнээ муулна. Би нэг жишээ дурдъя л даа. Нэг айлд очоод ном уншлаа. Зурагтаар УИХ-ын гишүүн ярилцлага өгч байна. Тэгсэн өнөөх айлын эхнэр “Энэ балай чинь өчнөөн мөнгө идэж уусан. Өмч хувьчлалаар ганц завшсан хүн дээ” гэж байна. Нэг загвар өмсөгч охины тухай мэдээлэл гарсан чинь “Өө энэ мисс чинь баячуудтай явж байгаад хоёр ч орон сууцтай болчихсон шүү дээ” гэлээ. Гэтэл олны танил гэхээргүй нэг эмэгтэй гартал би ч дотроо “За энэ хүнийг сайн танихгүй юм чинь юм хэлэхгүй байлгүй” гэж дотроо бараг залбирч суутал “Дарвайсан шар гуйлгачин чинь юу гээд байгаа юм” гэж байна. Ерөөсөө бид бусдын өөг л хараад байхаас биш өөрсдийгөө харахаа байчихсан, ёс зүйгээ уландаа гишгэчихсэн юм биш биз дээ. Тэгэхээр нэн түрүүнд өөрийнхөө өөг харж суръя. 
Тэргүүн хамба лам Ц.Чойжамц

Холбоотой мэдээ