М.Тулгат:Онц их хурлынх нь араас гомдоллож өнөөдрийн хийсэн мэдэгдэлтэй нь өрсөлдөхгүй, удахгүй жинтэй дуугарна
Улс ТөрАН-аас өнөөдөр Онц их хурлын талаар болон нам цаашид хэрхэн яаж ажиллах талаараа мэдээлэл хийсэн билээ. Намын дарга О.Цогтгэрэл "АН дотоодод үүссэн асуудлаа цэгцэлсэн. Одоо дахиж хэрүүл маргаан хийхгүй" гэсэн тайлбарыг өгсөн юм.
Харин намын дарга М.Тулгат болон Нарийн бичгийн дарга О.Баасанхүү нар өнгөрсөн долоо хоногт "Онц их хуралд оролцохгүй" гэдгээ мэдэгдсэн билээ. Тэгвэл өнөөдөр болсон хэвлэлийн бага хуралтай холбогдуулан М.Тулгатаас мэдээлэл авах гэсэн боловч тэрбээр яриа өгөх боломжгүй гэсэн юм.
АН-ын дарга М.Тулгат "Ярилцлага авах санал хэлсэнд маш их баярлалаа. Ойрын өдрүүдэд яриа өгөх нь зохимжгүй байна. Нөгөө талаа үгүйсгээд чичрээд байгаа юм шиг харагдана. Онц хурлынх нь араас гомдоллоод байгаа ч юм шиг, өнөөдрийн мэдэгдэлтэй нь өрсөлдөөд байгаа ч юм шиг. Хэд хоног явцыг харж нийлүүлж байгаад жинтэй дуугарах нь зөв байх.
Ирэх арванхоёрдугаар сарын 05-нд их хурал хийх эсэх нь талуудын яриа хэлцлээс хамаарна. Хурал хийвэл асуудлыг бүрэн цэгцлэх хэмжээнд найдвартай хийх ёстой юм" гэсэн тайлбарыг өгсөн юм.
Харин С.Эрдэнийн талын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү дараах жиргээг твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.