Засгийн газар онлайн үйлчилгээг тэлэхэд тулгарч буй саад
НийгэмМонгол Улс цахим үндэстэн болох зорилт дэвшүүлсэн. Үүний хүрээнд Төрийн 181 үйлчилгээг цахимаар хүргэх E-Mongolia системийг нэвтрүүлсэн талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээллэсэн.
Тус системийг цахим сайт болон гар утасны аппликейшн хэлбэрээр ашиглах боломжтой юм.
Цаашид энэ системд төрийн 492 үйлчилгээг шилжүүлэхээр мэргэжлийн байгууллагууд зорьж буй.
Ингэснээр төрийн албаны хүнд суртал арилж иргэдийн цагийг хэмнэх боломж бүрдүүлнэ гэж тооцоолсон.
Гэвч улс нь цахимжаад байгаа хэдий ч амьдрал дээр иргэд нь үйлчилгээ авахдаа цахимжихгүй, ойлголтгүй байсаар байна.
Учир нь төрийн цахим үйлчилгээний талаар мэдээлэл нь хүртээмжгүй байдаг хэмээж байна.
Мөн цахимаар үйлчлүүлэхэд дараа нь төлбөр тооцоо бүртгэлээс хасагддаггүй гэх мэт алдаа гардаг учраас биеэр оочирлож зогсох нь найдвартай байдаг гэж хэлэх хүмүүс ч байна.
Торгуулийг банканд аваачиж тушаасан нь зүгээр. Цахим үндэстэн гээд байгаа хэрнээ төлбөр тооцоогоо цахимаар төлөхөөр бүртгэлээс хасагддаггүй.
Машины нэр шилжүүлэх гээд очингуут заавал замын цагдаа дээр очиж төлбөр тооцоотойгэсэн бүртгэлээ устгуул гэдэг.
Цахимаар төлөөд баримтаа авчихдаг.
Нөгөө баримтаа гээчихээд дараа нь дахиад очихоор өнөөх торгууль нь хасагдаагүй, үүнийгээ янзалж ир гэдэг. Ийм асуудал зөндөө байгаа.
Би Авто тээврийн үндэсний төвийн салбарт гэрэгэкиоск машин дээр харилцааны зөвлөхөөр ажилладаг.
Нэг үеэ бодоход иргэд киоскоор үйлчлүүлээд сурч л байна.
Гэхдээ банкны картгүй бол үйлчлүүлэх боломжгүй.
Үүнийг мэдэхгүй иргэд картгүй их ирж байна.
Энэ машинаар дандаа картын үйлчилгээ авдаг.
Бид хажуунаас нь зөвлөж туслаж, иргэддээ энэ үйчилгээг сургах зорилготой ажиллаж байна.
Цахим үндэстэн болно гээд байдаг. 60,70 нас гарчихсан хүмүүс түүнийг чинь мэдэхгүй шүү дээ.
Гар утсаа бүрэн мэдэхгүй байгаа улсууд цахим үндэстэн болно гэдэг хэцүү.
Мань мэтийн тэтгэврийн, настай улсууд очоод оочирлоно шүү дээ.
Тэгж байж ажлаа бүтээнэ.
Мэдээллээ тодорхой өгмөөр байна.
Хэдэн настай хүн ямар утас барьж байна.
Нокиа барьдаг хүн одоо байхгүй байх.
Гэхдээ хөдөөний ард иргэд бол барьж л байгаа.
Эх сурвалж:
А24 мэдээний агентлаг