Хималайн уулсын дундах нууцлаг хаант улс Сиккимийн төрх өнгөрсөн зуунд...
Сонин ХачинӨнөөгийн Энэтхэг орны хамгийн цөөхөн бөгөөд сийрэг хүн амтай муж бол Хималайн нурууны өндөрлөгт орших Сикким юм. Өнгөрсөн зуун хүртэл энэхүү нутагт зорчихын тулд тусгай зөвшөөрөл авах ёстой, гадна ертөнцөөс хаалттай хаант улс байжээ. Харин Сиккимчүүд тусгаар тогтнолоо алдаж, Энэтхэгийн нэг хэсэг болохын өмнө доорх гэрэл зургуудыг буулгасан байна.
Өдгөө Энэтхэгийн Сикким муж нь Төвдийн өөртөө засах орон, Балба, Бутан улсуудтай хиллэдэг. Хүн амын ихэнх нь балба үндэстэн болон 14-р зуунд Төвдөөс нүүдэллэн ирж суурьшсан Бутиа хүмүүс юм.
Хиндү болон Буддын шашны шарын урсгал тус мужийн ард иргэдийн голлох шүтлэгт тооцогдоно. Гэлүгпа буюу шарын шашин Сиккимийн хаант улс мөхөхөөс өмнө төрийн шашин байсан бөгөөд өдгөө 75 гаруй сүм хийд үлдэж хоцорчээ.
Энэтхэгийн эрхшээлд ороод багагүй хугацааны турш Сиккимийг "орхигдсон хаант улс" гэж нэрлэдэг байсны учир нь тийшээ очих зам харгуй, дэд бүтэц огт байдаггүй байсантай холбоотой. Сиккимийн анхны онгоцны буудал 2018 онд л нээгджээ.
Дараах зургуудыг буулгасан Америкийн гэрэл зурагчин Алис С.Канделлд 60 болон 70-аад оны үед Сикким нутагт хоёр удаа зочлох ховорхон завшаан тохиожээ. 1965 онд түүний их сургуулийн найз бүсгүй нь тухайн үеийн Сиккимийн хаан Балдандондовнамжилтай гэрлэж, тус улсын анхны гадаад хатан болсон тул Алис С.Канделл хуримын ёслолд оролцох урилга хүлээн авсан аж. Мөн 1979 онд Саймон Абрахам хэмээх Америк эр Сиккимийн гүнж Янжиндуламтай гэрлэхэд тэрээр дахин нэг удаа "орхигдсон хаант улс"-ыг зорьсон байна.
Ийнхүү Алис С.Канделл Сиккимд байх хугацаандаа дэлхийд бараг танигдаагүй нууцлаг ард иргэдийн аж амьдрал, соёл уламжлалыг харуулсан 15 мянга гаруй өнгөт гэрэл зургийг буулгасан нь өнөө цагт гайхалтай үнэ цэнтэй соёлын өв болон үлджээ.
Алис С.Канделл
Лам нар цагаан сарын үеэр, 1969
Өвөө ач хөвгүүдийн хамт, 1969
Дүнз зөөж буй хөвгүүд, 1965
Гүүрэн дээр, 1970
Цай нунтаглаж буй эмэгтэй, 1965
Тосгоны удирдагч эр
хөвгүүдийн хамт, 1971
Хаан хатан хоёр хуримын үеэр, 1965