АНУ-ын сенатчид Тайваньд айлчилснаас болж БНХАУ байлдааны бэлэн байдал зарлав
ДэлхийАНУ-ын төлөөлөгчид 11 дүгээр сарын 10-ны өдөр Тайваньд гэнэтийн айлчлал хийснийг Хятадын эрх баригчид эрс эсэргүүцэн мэдэгдэл гаргажээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, Америкийн төлөөлөгчид Тайваньд цэргийн онгоцоор ирсэнтэй холбогдуулж Хятад улс цэргүүдээ байлдааны бэлэн байдалд оруулсан гэж БНХАУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Энэ нь Тайванийн асуудлаарх "зарим орон" болон Тайванийн өөрийнх нь үг, үйлдлээс "ноцтой аюул занал" илэрч байгаатай холбоотой гэж мэдэгдэлд өгүүлжээ. Тухайлбал, АНУ-ын Конгресс болон Сенатын гишүүд бүхий төлөөлөгчид Тайванийн нийслэлд Америкийн цэргийн онгоцоор газардсан нь аюул заналхийлж байгаагийн илрэл гэж Хятадын тал үзсэн байна.
АНУ-ын төлөөлөгчид 11 дүгээр сарын 10-ны өдөр Тайваньд айлчлахдаа цэргийн онгоцоор газардсан юм. Цэргийн нисэх хүчний техник ашиглах нь Конгрессын төлөөлөгчдийн хувьд энгийн үзэгдэл гэж Пентагоны төлөөлөгч Жон Кирби мэдэгдсэн байна.