НАСА: Дэлхий рүү астероид ойртож ирнэ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-11-13 23:31:29

Астероид 4660 Nereus дэлхийг чиглэн нисэж байгаа бөгөөд 12 дугаар сарын 11 гэхэд дэлхийтэй нэн ойртох гэнэ. НАСА -ийн мэдээлснээр энэхүү сансрын биет манай гарагаас 3,9 сая км зайд ойртож ирэх аж.

 Астероид 330 метр хэмжээтэй, энэ нь Парист байх Эйфелийн цамхагаас (Эйфелийн цамхаг 300 метр) ч том гэсэн үг. 

Энэ сансрын биетийг НАСА "аюултай байж болзошгүй" хэмээн дүгнэжээ. 

Судлаачдын үзэж байгаагаар, энэхүү астероид дараагийн удаа 2112 онд л дэлхийтэй ийм ойрхон зайд ирэх гэнэ. Тухайн үед 4660 Nereus болон манай гарагийн хоорондын зай 2,6 сая км орчим байх аж.

Энд дуулгахад, НАСА астероидуудын бүс рүү "Люси" хэмээх судалгааны хөлөг илгээсэн талаарх мэдээлэл гарч байлаа. Энэ хөлгийн тусламжтайгаар нарны аймгийн үүсэл гарлын тухай шинэ мэдээлэл олж авна гэж эрдэмтэд найдаж байгаа аж. "Люси" хэдэн жилийн туршид Бархасбадь гарагтай ойролцоо орших нарны аймаг орчимд эргэлдэх хоёр бүлэг астероидуудыг судлах юм байна. 


Холбоотой мэдээ