ЛОДОЙСАМБУУ: Амаараа дүүрэн ЭХ ОРОНтой. Тэгснээ эх орныхоо дандаа эсрэг юм хийнэ.
НийгэмАмаараа дүүрэн ЭХ ОРОНтой. Тэгснээ эх орныхоо дандаа эсрэг юм хийнэ. Жинхнээсээ эх оронч үйлдэл хийсэн хүмүүсээ эрэмдэглэнэ зэрэмдэглэнэ гэж сүрдүүлнэ. Гутаан доромжилно. Үндэсний эв нэгдлийн эсрэг үг үйлдэлтэй, юмны учир ойлгодоггүй ийм гаруудыг эх оронч гэхгүй. Монголоор “Бууны нохой” л гэдэг юм. Үнэндээ хүзүүвчнийх нь оосор хэний гарт байгааг тааж ядах юмгүй. Хүмүүс харж л байгаа.
Дахиж нэг л удаа ийм юм ярьж хэвлэлийн хурал хийх юм бол түүнийг нь дамжуулсан редакц, хүний олноор хүнээ барьж иддэгээ мундаг гээд бодчихсон тэр сүрэг нохойнуудтай харин тэмцэх хэрэгтэй. Өндийж ядаж байгаа хүний энэ нийгэмд фашист тэнэгүүд л дутаж гэнэ.
Одоо ийм бүлгэм мүлгэм дэмждэг залуус эрүүлээр бодоорой. Хүсээд байгаа чанга гар чинь хүрээд ирвэл чиний л багалзуурыг боодог юм шүү.
Жишээ татаад байгаа Якуза нь ч Япондоо гадуурхагддаг болсон. Үндэстэн өөр бусадтайгаа байлдаж оршин тогтнодог цаг өнгөрсөн учраас тэр. Судлаарай.
Иргэний дайн хүсээгүй л юм бол ард нь байгаа сайд нар вакумнаасаа гарч жаахан эрүүл ухаантай байгаарай. Аливааг дуугүй л хараад тэсээд явдаг нийгмийн чинь “тэр” хэсэг наад дээрэмчдийн чинь эсрэг босоод ирвэл та нар хэнтэйгээ ч нийлээд барьж дийлэхгүй. Ийм юмыг хэн ч хүсэхгүй байгаа шүү!