Ховардын их сургуулийн дотуур байрны оюутнууд майханд хоноглож байна

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-11-16 00:23:25

АНУ-ын вашингтон дахь Ховардын их сургуулийн дотуур байрны оюутнууд хөгц, жоом, хулганаас зугтаж дотуур байрныхаа гадаа майхан барин хоноглож байгаа ажээ.

Тус сургуулийн хоёрдугаар курсын оюутан Жасмин Жүф амьсгал нь хэдэн долоо хоногийн турш бөглөрч, ханиалгаж, толгой нь өвдсөн байна. Түүний өрөөнд их хэмжээний хөгц ургаснаас болж харшил нь хөдөлсөн байжээ.

 Үүгээрээ тэд албаны хүмүүст хандаж дотуур байранд тулгараад буй асуудалд анхаарал хандуулахыг шаардаж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Бусад өрөөнүүдэд ус алдаж, жоом гүйж, хулгана олноороо явах болжээ. Мөн утасгүй интернэтийн сүлжээ ажиллахаа больсон байна. Ховардын их сургууль нь өнгөт арьстнуудын сургууль гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.


Оюутнуудын амьдардаг HBCU хотхон зуун жилийн настай бөгөөд цагаан арьстнууд төвлөрч суралцдаг сургуулиудтай харьцуулахад өнгөт арьстнуудын хотхоныг үл хайхарч байгаа нь арьс өнгөөр ялгаварлаж буй явдал хэмээн оюутнууд бухимдлаа илэрхийлж байна.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ