Хотоо Гар утасны App-аар удирддаг мээр хатагтай төсвийн ЗУРГААН сая доллароор тансаглажээ

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-11-17 23:46:50

Бразилийн зүүн хойд зүгийн Мараньян хот нь хөгжлөөрөө улсдаа доогуурт ордог. 

Энэ нь хотыг үеийн үед хулгайч дарга нар удирдаж байснаас болсон гэнэ. Өдгөө ч энэ нь байдал засарсангүй. 2012 онд хотын дарга 44 настай Умберто Дантоса дос Сантосыг төсвийн хөрөнгийг идэж уусан хэргээр огцруулаад оронд нь нууц амраг нь болох 27 настай Лейте гэдэг эмэгтэйг сонгожээ. Гэсэн ч эмэгтэй дарга амраг эрээсээ дутахгүй хулгайч нэгэн байжээ.

Даргаар сонгогдсон даруйдаа Умбертог ерөнхий менежерээр томилсон нь үндсэндээ хотын жинхэнэ эзэн болжээ. Харин мээр хатагтай хотын хөрөнгөөр тансаглалын далай руу умбан оржээ. Энэ хугацаанд ажилдаа нэг ч удаа ирсэнгүй гэнэ. Хотын удирдлагын хурал зөвлөгөөнийг тансаг зочид буудлаасаа он-лайн хэлбэрээр хийж ажилтнуудаа WhatsApp-аар үүрэг даалгавар өгч иржээ. Харин өөрөө ерөнхий менежерийн хамт хотын сургуулиудад зориулагдсан сангаас ээлж дараалан хулгай хийсэн нь нийтдээ зургаан сая долларт хүрчээ. Сургуулийн засвар, хүүхдүүдийн сургалтанд зориулагдсан хөрөнгөөр үнэт эдлэл, брэнд хувцас худалдан авч тансаг үдэшлэг зохиож байв. Зориулагдсан хөрөнгө нь даргын тансаглалд зарцуулагдсан тул хотын сургуулиуд өрөвдөлтэй байдалд хүрчээ. Лейлаг хотын дарга болсоноос хойш нэг ч сургуульд засвар хийгээгүй гэнэ. Хүүхдийн хоолны орц чанар жилээс жилд муудаж сүүлдээ энэ тухай гомдол мужийн удирдлагад хүрсэнээр дарга хатагтайн хэрэг илэрчээ. 2015 онд мөрдлөг албан ёсоор эхлэхэд хотын ерөнхий менежер албан тушаалаас сайн дураараа огцорсон нэрээр ажлаа хаян оргож  зайлжээ. Мээр хатагтай хажуугийн Сан-Луис хотод бүгэж ажилтнууддаа WhatsApp-аар хууль хяналтынханд мэдээлэл өгөх ,санхүүгийн бичиг баримтаа үзүүлэхийг хориглосон тушаал явуулж байв. Тэрээр ху.уль хянал.тынхнаас 34 хоног зугтаад сүүлдээ бууж өгчээ.

Хэргийн мөрдлөг хоёр жил үргэлжилж саяхан шүүхээр хэлэлцэж шийдвэрлэжээ. Хотын ажлыг бүрмөсөн нурааж боловсролын сангийн хөрөнгийг хуу хоосолсон экс мээр хатагтайд 14 жилийн хорих ял оноожээ. Одоо ч эрэн сурвалжлагдаж байгаа амраг нь болох хотын экс менежерд 17 жилийн хорих ял эчнээгээр оноогоод байна.

Холбоотой мэдээ