42 ширхэг автобусаар газар доорх хоргодох байр барьсан Канад эр энэ бүх ажилдаа өөрийн амьдралын 30 жилийг зарцуулжээ
Сонин ХачинХэдэн жилийн өмнө Хойд Америкт Хоёр дахь Хөвөгч авдар бий болж байгаа тухай интернетээр багагүй шуугиж байсан удаатай. Уг Хөвөгч авдрыг канадын иргэн Брюс Бич хүн төрөлхтнийг цємийн бөмбєгдөлтөөс хамгаалах зорилгоор бүтээжээ.
Уг түүх аль 60-аад оны үеэс эхлэлтэй. Тэр үед хүйтэн дaйн ид өрнөж байсан бөгөөд дэлхийн хэмжээнд хүрэх магадлал өндөр байв. Тэр үед хүмүүс цємийн зэвcэг хэрэглэж болзошгүй гэж үзэж байсан учраас өөрийнхөө байшингийн ойролцоо газар доорх нуувч бэлдэж эхэлжээ.
Брюс Бич ч зүгээр суусангүй. 1970-аад оны үед тэр нэгэн тайван хотод 1 га талбай худалдан авчээ. Энд бүрэн тоноглосон бөмбєгдөлтөөс хоргодох байр барихаар шийдсэн байна.
Хэдэн жилийн турш канад эр сургуулийн хуучин автобус худалдан авсны эцэст нийт 42 ширхэг автобустай болжээ. Брюсийн санаагаар бол эдгээр тээврийн хэрэгсэл нь тусдаа байр болох учиртай. Тэгээд ч яг л төлөвлөгөө ёсоороо хийж чаджээ. Канад эр сайн дурынхны тусламжтайгаар газар ухаж бүх автобуснуудаа дараалал ёсоор байрлуулсан байна. Үлдсэн зай завсрыг бетонон зуурмагаар дүүргэснээс гадна 4 метрийн зузаан шороо асгажээ.
Хоёр дахь Хөвөгч авдар гэж нэрлэгдэх болсон хоргодох байрыг барихад Брюс 30 жил зарцуулжээ. Хүмүүсийг цємийн зэвcгийн дэлбэpэлтээс хамгаалах хоргодох байр бэлэн боллоо. Брюсийн тооцоолж байгаагаар бол уг хоргодох байранд ойролцоогоор 500 хүн багтана.
Хоргодох байрыг нарийн тооцоолж барьсан юм. Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн бүс тусдаа. Мөн харилцаа холбоог ч тооцоолж хийсэн байна. Хоргодох байранд эмнэлгийн тусламж үзүүлэх хэсэг байх бөгөөд зохих тоног төхөөрөмжөөр хангажээ (яг одоогийн нөхцөлд ашиглахад хэдий хуучирсан ч гэсэн бүгд хэвийн ажиллагаатай). Бие засах өрөө, усанд орох өрөө, компьютерын өрөө, гал тогоо, хоол хүнс хадгалах тусгай өрөө, унтлагын болон хүүхдүүдэд зориулсан тоглоомын өрөө – энэ бүгд Хоёр дахь Хөвөгч авдарт бий. Хоргодох байрны цахилгааныг генератораар гаргаж авдаг бас агааржуулалтын систем нь ч зохих ёсоор ажилладаг. Усан хангамж, бохир зaйлуулах систем ч хэвийн ажиллаж байна. Тэр ч бүү хэл утсан харилцаа холбоог суурилуулжээ.
Азаар Хоёр дахь Хөвөгч авдрыг зориулалтаар нь ашиглах шаардлага гараагүй л байна. Гэхдээ Брюс амь өрссөн үед хоргодох байрыг бэлэн байлгахын тулд бүхий л чадлаа дaйчлан ажилласаар байгаа юм. Тэр харилцаа холбооны системийг байнга шалгахын зэрэгцээ хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүний нөөцийг шинэчлэх, шаардлагатай засварын ажлуудыг гүйцэтгэсээр байна.
Яг одоогийн байдлаар хоргодох байранд зохиогч буюу Брюс Бич өөрөө л амьдарч байгаа юм. Үе үе шүүх дээр очиж хоргодох байрны өмчлөх эрхээ сэргээлгэх шаардлага гардаг. Орон нутгийн засаг захиргаа канад эрийг хоргодох байр барих эрхгүй гэж буруутган хариуцлага хүлээлгэхийг шаардавч одоогоор хэрэг тэдний талд шийдэгдэхгүй л байгаа ажээ. Брюсыг энэ тал дээр олон хүмүүс дэмждэг, канад эр өөрөө ч зорьсондоо тууштай зүтгэж чадсан юм. Түүний санааг бүхий л талаар нь дэмжих нь зүйтэй гэж бодож байна, яагаад гэвэл хэзээ ч юм түүний барьсан хоргодох байр хэн нэгний амийг аврах ч юм билүү?