Эрдэнэс Монгол ХХК-ийн захирал Д.Хаянхярвааг чөлөөлж, оронд нь тэргүүн дэд захирал О.Хуланг томилно

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-11-20 13:48:12

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярвааг авлигын хэргээр саатуулан шалгаж байгаа билээ. Тэгвэл Д.Хаянхярвааг чөлөөлж, түүний оронд томилох хүнийг нь томилох ТУЗ-ийн хурал өнөөдөр зарлагдсан байгаа юм байна.

Эх сурвалжийн хэлж буйгаар тус компанийн дэд захирал О.Хуланг томилохоор тохиролцсон байна. Тэрбээр уул уурхайн компанид ажиллаж байгаад Эрдэнэс Монгол ХХК-ийн дэд захирлаар томилогдож иржээ.

Дашрамд дуулгахад, Д.Хаянхярваа хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, өөрөөр хэлбэл бусдаас их хэмжээний авлига авсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан аргаар  шийдвэрлүүлэхээр өмгөөлөгчийн хамт шүүхэд хандсан байгаа ажээ. Түүний цагдан хоригдох хугацаа ирэх даваа гарагт дуусах бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх шийдэх юм байна. 



Холбоотой мэдээ