БУЯН ЖАГАА: Намар цагийн царцааны нүүдэл …

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-11-21 03:26:57

Ерөнхий сайд, МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнийн хувьд маш бат бөх холбоотон хэрэгтэй.

Тийм учраас М.Энхболдын Д.Оюунхорол, Д.Хаянхярваа тэргүүтэй нөхдөд ажил өгч Ж.Эрдэнэбатыг нь УИХ-д оруулж ирсэн гэх. Ямартаа ч “Үхсэн буурын толгойгоос амьд ат айсан” гэлтэй. М.Энхболдын болон Д.Сумъяабазарын фракцитай Л.Оюун-Эрдэнэ илэрхий наалдаж байгаа нь генсек Д.Амарбаясгаланд нь таалагдахгүй л байгаа болов уу.

Бага хурлын гишүүдийн 40 хувийг багцалдаг М.Энхболдын бүлэгт Хотын Ерөнхий менежерийн суудлыг өгсөн байгаа юм. Залинжиндуу төрхтэй үргэлж “Хятадын эрлийз” гэж дуудуулдаг “Ногоон” Д.Ганболд албан тушаалд очсон нь томоохон шуугиан тарьсан томилгоо болжээ. Ерөнхийдөө хотын томилгоонууд цүнх баригч, ах нартаа “Хүүхэн олж өгдөг” нөхдүүд” очсон нь нам дотор дургуйцах хандлага бий болгосон.

Өр авлага, хандив, тусламжын албан тушаалууд он дуустал үргэлжилж Үндсэн хуулийн өөрчлөлтын дагуу жинхэнэ томилгоонууд хийгдэх юм. Намар цагийн царцаанууд албан тушаалд очиж буйд “Койн гаргагч” дарга маань тайвширан суудаг гэнэ шүү.


Холбоотой мэдээ