Ч.Номин сайд 32 тэрбумаар БУРХАНЫ ХӨШӨӨ“-г бариулж эхэлжээ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-11-21 07:30:56

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан ирэх 2022 оны төсөв нь дотоодын эдийн засгийг гурав дахин тэлэх, төрийн байгууллагын зардлыг хэмнэхэд чиглэсэн гэж тодотгож буй.

Гэтэл нийслэлийн нутаг дэвсгэрт 32 тэрбум төгрөг буюу 10 гаруй сая ам.долларын өртөгтэй "бурхны хөшөө"-г барихаар ирэх оны улсын төсөвт чимээгүй суулган, баталжээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 5-р хороо Тасганы овоо дээр Шашны соёлыг дэлгэрүүлэх "Богд Зонхов" бурхны хөшөө бүхий төвийг 32 тэрбум 490 сая 800 мянган төгрөгөөр барина гэжээ. Энэ төсөл бол Соёлын сайд Ч.Номингийн оруулж ирсэн хөрөнгө оруулалтын багцын нэг юм.


Хамгийн анхаарал татаж буй нь "Богд Зонхов" бурхны хөшөөг анх 5.5 тэрбум төгрөгөөр барихаар Засгийн газрын тогтоол 2021 онд батлагдаж, Соёлын сайд Ч.Номингийн багцад тусгагдаж байжээ.

Гэтэл төсөвт өртгийг нь нэмэгдүүлж 32 тэрбум гаруй төгрөг болон өөрчлөгдсөн Соёлын сайд Ч.Номингийн багцыг ийнхүү дэмжсэн байна.


Харин иргэд татвар төлөгчийн мөнгөөр хөшөө барихын оронд эмнэлэгт шамбааралдан хэвтэж буй иргэдийнхээ асуудлыг шийд хэмээн сошиалд дургүйцлээ илэрхийлж байна.

Товчхондоо ийм цаг үед Богд Зонхава хүртэл бусдын мөнгөөр өөрт нь зориулж алтадсан хөшөө барихыг хамгийн түрүүнд эсэргүүцэх байсан биз.


Холбоотой мэдээ