Артур Мурадян: Монгол хэзээ ч оросуудын сонирхлыг татаж байгаагүй

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-11-21 07:43:26

Ирэх 12 дугаар сарын 1-нээс ОХУ-ын Онцгой байдлын штабаас гадаадын таван оронтой агаарын нислэгээ сэргээх шийдвэр гаргасан. Үүнд: Коста-Рика, Аргентин, Бангладеш, Бразил, Монгол улсууд багтсан. Мөн жуулчлалын салбарт QR-код нэвтрүүлэхээр болсон юм.

Space Travel аялалын компанийн Ерөнхий захирал Артур Мурадян энэ талаар NePro Туризм сайтад ярилцлага өгчээ.

Мурадян “Онцгой байдлын штабын шийдвэрт эргэлзэх зүйл их байна. Энэ таван оронтой нислэгээ сэргээлээ гээд аялал жуулчлалын салбарт ямар ашиг байна вэ? Жишээ нь: Бангладеш хэнд хэрэгтэй юм бэ? Энэ улсад эмнэлэг, ариун цэвэр хэзээ ч сайн байгаагүй. Бас Монгол байна. Монгол Улс хэзээ ч орос жуулчдын сонирхлыг татаж байгаагүй. Харин Куба, Мексикийн нислэгийн хязгаарлалтыг цуцалсан нь жуулчлалын салбарт ашигтай зүйл боллоо. Энэ хоёр улсад аялах хүн их бий. Хэрэв Вьетнам улс манайхаас жуулчин хүлээн авах хөтөлбөрөө тодорхой болговол бид хамтран ажиллах сонирхол байгаа” гэж ярьсан байна.




Холбоотой мэдээ