Хүн унтаж байхдаа эдгэрч, өлсч байхдаа төлжиж, цуцаж байхдаа сэргэдэг

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-11-22 00:38:02

Хүн унтаж байхдаа эдгэрч, өлсч байхдаа төлжиж, цуцаж байхдаа сэргэдэг юм.

Хүний дайтай явахын тулд хүлээцтэй байж сур, тэвчээртэй байж сур, ухаан зарж сур, уужуу байж сур, үг сонсож сур!Бид бүгдэд үнэгүй заяасан юм бүхэн ямар их үнэ цэнэтэй байдгийг ойлгоогүй цагт та хэзээ ч аз жаргалтай байж чадахгүйг та мэдэх үү?

Нүгэл, буян, жаргал, зовлон цөм сэтгэлийн мөн чанартай.

Сэтгэл ариун бол оршихуй ариун.

Сэтгэл бохир бол оршихуй бохир. 

Тийм учир ертөнцийг өөрчлөх гэж оролдохын оронд сэтгэлээ л өөрчил. Төрсөн ах дүүсийн хүүхдүүд хоорондоо эвтэй, нэг нэгнийгээ үргэлж сайнаар ярьж явах аваас удам тэгширч, үйлс бүтдэг гэнэ шүү.

Тэвчээр хүнийг шалгаж. 

Итгэл хүнийг хурцалж.

Ухаан хүнийг чимдэг.

Мөргөж залбирч байхад уур омгийн бузар арилна.

Өргөл өргөж, өглөг өгч байхад хармын бузар арилдаг.

Номыг шимтэн уншсанаар мунхагийн бузар арилдаг.

Ээж чинь үглээд хажууд чинь байгаа бол чи дэлхийн хамгийн баян хүн шүү.

Өдөр бүр сайхан биш байж болно оо. Гэхдээ өдөр бүрт ямар нэгэн сайхан зүйл байж л байдаг. 

Цалинг нь авчихаад ялархаж ажилладаг нэгэн байхад. 

Цаг наргүй зүтгэсэн ч жаргаж ажилладаг хүмүүс бий. 

Хэн илүү хөдөлмөрлөнө түүнд амжилтын хаалга үргэлж нээлттэй.

Эерэг хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй, хөдөлмөрч хүмүүсээс сэтгэл ханхалж хайр үнэртэнэ.

Суурь хүмүүжлээс илүү мундаг боловсрол гэж үгүй. 

Энэ нь ахуйн, гэрийн хүмүүжлийг илтгэнэ. 

Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа. 

Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг аа гэж.

Эртнээс үр хүүхдээ 5, 6 настайд нь худ ураг бололцож, нас биед хүрэхээр нь нэг гэрт оруулдаг байсны учиг шалтгаан нь энэ. 

Удмын мэдээллийг тооцож ач, зээ нарийнхаа ирээдүйг харж буй уламжлалт ёс жаяг байлаа. 

Эмэгтэй хүний ухаан, эр хүний замыг засдаг.

Найздаа атаархаж биш. 

Найзаараа бахархаж чадсан цагт л. Нөхөрлөлийн үнэ цэнэ оршино. 

Муу бэртэй болвол хүүгүй болсонд тооц. Сайн бэртэй болвол охинтой болсонд тооц. 

Хүний Итгэлийг алддаггүй хүмүүс хүнд итгэмтгий байдаг

Хулхи нөхдүүд бол хэнд ч итгэхгүй хүн бүр адилхан гэж боддог.






Холбоотой мэдээ