УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД: ШҮҮГЧ НАРТ ХЭЛЭХ МУУ ҮГ ОЛДОХГҮЙ БАЙНА, ИНГЭЖ ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ ЭЭ
НийгэмГовь-Алтай аймгийн аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан 30 настай эмэгтэй Б-гийн амь нас хохирсонд буруутгагдаж байсан хүмүүсийг өчигдөр шүүхээс цагаатгасан. Улмаар тус хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.
Шүүхийн шийдвэрт иргэд гомдолтой байгаагаа илэрхийлсээр байна.
Мөн тус аймгаас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд уг асуудалд байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Өнөөдөр амралтын өдөр. Гэхдээ тайван амарч чадахгүй байна. Манай аймаг хүн ам цөөн, хэн хэнтэйгээ ойр дотно гэдгийг мэдэхгүй хүн үгүй…
Шүүгч Мөнхтуяа, Сарантуяа, Дэлгэрмаа та нарт хэлэх муу үг олдохгүй байна. Ингэж доромжилж болохгүй ээ…" хэмээжээ.
Өнөөдөр амралтын өдөр, гэхдээ тайван амарч чадахгүй байна. Манай аймаг хүн ам цөөн, хэн хэнтэйгээ ойр дотно гэдгийг мэдэхгүй хүн үгүй…
Шүүгч Мөнхтуяа, Сарантуяа, Дэлгэрмаа та нарт хэлэх муу үг олдохгүй байна. Ингэж доромжилж болохгүй ээ…