Суматра хирс устав
ДэлхийДэлхийн түүхэд арваннэгдүгээр сарын 23-нд болсон онцлох гурван үйл явдлыг танилцуулъя.
2019 оны арваннэгдүгээр сарын 23. Суматра хирс устав
Дэлхий дээр оршин байсан таван зүйл хирсийн нэг Суматра хирсийн сүүлчийн төлөөлөл 2019 оны арваннэгдүгээр сарын 23-нд үхсэнээр тус зүйл устсанд тооцжээ.
Суматра хирс нь бусад төрлөөсөө хамгийн жижиг нь бөгөөд биеийн ихэнх хэсгээрээ улаан хүрэн өнгөтэй, Зүүн өмнөд болон өмнөд Азийн бүсэд нутагладаг байв.
2016 оны наймдугаар сарын байдлаар тус зүйлээс ердөө гурван хирс үлдээд байсан. 2017 оны зургаадугаар сард Пунтинг нэртэй эмэгчин арьсны өвчнөөр, 2019 оны тавдугаар сард Там гэх эрэгчин, арваннэгдүгээр сард Иман гэх эмэгчин хорт хавдраар нас баржээ.
1963 оны арваннэгдүгээр сарын 23. "Doctor Who" анх дэлгэцнээ гарчээ
Шинжлэх ухаан, технологийн уран зөгнөлт "Doctor Who" телевизийн цуврал кино 1963 оны арваннэгдүгээр сарын 23-нд BBC сувгаар гарч эхэлжээ.
Уильям Хартнеллээс эхлэн 59 жилийн турш тус киноны гол дүрд 13 жүжигчин тоглосноос 2017 онд Жоди Уиттакер "The Doctor"-ын дүрийг бүтээсэн анхны эмэгтэй болсон.
Уг кино 2013 онд "Дэлхийн хамгийн удаан үргэлжилсэн, телевизийн, уран зөгнөлт шоу" хэмээх Гиннессийн дээд амжилтыг эзэмшиж эхэлсэн ба мянга гаруй ангийнх нь зохиолыг 100 гаруй хүн бичжээ.
1855 оны арваннэгдүгээр сарын 23. "Juárez" хуулийг батлав
Мексикийн Ерөнхийлөгч асан Бенито Хуарезын удирдсан ардчилсан хувьсгалын дүнд "Juárez"-ийн хуулийг 1855 оны арваннэгдүгээр сарын 23-нд баталжээ.
Уг хууль нь Мексик дэх католик шашны лам нар болон Мексикийн армийн давуу эрхийг хасаж энгийн иргэдтэй ижил дүрэм мөрдүүлж эхэлсэн.
Өөрөөр хэлбэл уг хуулийн дагуу Мексикийн бүх иргэд тэгш эрхтэй болсон бөгөөд 1854-1876 онд үргэлжилсэн Мексикийн ардчилсан хувьсгалын гол өөрчлөлтийн нэг байв