БАЙНГЫН ХОРОО: Их мөнгөн дүнтэй төслийг ТӨРИЙН НУУЦАД багтааж, тендергүй авдаг жишиг тогтсон

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-11-23 06:41:40

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.11.23/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар өнгөрсөн тавдугаар сард Засгийн газраас өргөн барьсан Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР "Хуулийн төсөл батлагдах маягтай болж байна. Энэ хуулийн төслийг хэлэлцэх үед хэлж байсан зүйл бол Төрийн болон албаны тухай хуулийг өөрчлөхгүйгээр энэ хууль амилахгүй гэж. Хуучин УИХ төрийн нууцыг жагсаалт гаргаж, тогтоолоор баталдаг байсан. Одоо УИХ юуг нууц, нууц биш гэдгийг мэддэг байсныг гаргаад хаячихсан. Одоо Засгийн газар юуг нууцлах эсэхээ мэддэг болчихсон. Үүний цаана улсын нууцтай холбоотой төрийн худалдан авах ажиллагаа бол тендер зарлагддаггүй. Томоохон хэмжээний мөнгөн дүнтэй асуудал, төслийг нууцад хамааруулж, тендергүйгээр хийдэг жишиг тогтжээ. Үүний цаана их хэмжээний мөнгө, авлигын асуудал хөндөгдөнө" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Холбоотой мэдээ