“Буян”-н Жаргалсайхан: Хүний амьдрал бycниyлж, хүүхэд өнчиpүүлж хөрөнгөжөөд яах юм нүrэл

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-11-27 09:08:39

Буянгийн Жагаа хэмээн нэршсэн энэ эрхэм Эрхүүд цөмийн физикч мэргэжлээр сурсан. Сурагч байхаасаа эхлүүлсэн пянзны цуглуулгаа оюутан болоод арвижуулсан нь Монголдоо толгой цохьдог байж.

Пянз түүнийг панз наймаанд дөртэй болгосон байж ч мэднэ.

Жагаа пянз солилцох арилжаанд овсгоотой, мөнгөлөг оюутан байсан гэдэг.

Зах зээлийн санаа түүнд хар нялхад нь суучихсан байв.

Монголоос тарваганы арьс, туулайн малгай, нэхий дээл зөөж зардаг бийлэгжүү оюутан зуны амралтаараа чемодан дүүрэн ховор бараатай харьж наймаа үсэргэнэ.

Б.Жаргалсайханы “Буян” компанийн үндэс суурь аль 1987 онд тавигджээ.

Тэрээр ийм нэртэй нөхөрлөл байгуулж оёдол, худалдаа эрхлэн бизнесийн гараагаа “албан ёсоор” эхэлсэн байна. Тэрээр “Хүний амьдралыг бусниулж байж, мөнгөтэй болоод ч яахав. Архины наймаачид урьд хойд насандаа сайн амьдардаггүй юм шиг билээ.

Киноноос үзэхэд хар тамхи, зэвсэг зарж баяжсан хүмүүс хамгийн сүүлд бүгд үхэж дуусдаг биз дээ.

Спиртийн наймаа хийж байсан хүмүүс нэг их сайн явдаггүй юм билээ дээ. Архинаас болж асар олон хүн үхлээ, гэр бүл саллаа, хүүхэд өнчирлөө.

Архийг хөхиүлэн дэмжиж хөрөнгөжих гээд байгаа хүмүүс дараа нь тэр хэрээрээ нүгэл нь үр хүүхэд дээр нь ирэх байх” хэмээж хатуухан үнэнг хэлэв.



Холбоотой мэдээ