Мафитэй гэрлэсэн нь буюу түүхэн дэх хамгийн аюултай гангстеруудын эхнэрүүд

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-11-28 01:48:15

Зураг дээрх бүсгүйчүүдийн нөхөр нь хууль зөрчдөгөөрөө алдартай, улс орнуудын томчуудыг ч чичиргэж, айдаст автуулж байв. Гэхдээ амьдрал дээр тэд халамжит нөхөр, сайн эцэг байсан нь олон гэнэ. Гэмт хэргийн бүлэглэлүүдийг толгойлж байсан, хамгийн аюултай дээрэмчдийн хайрыг татсан бүсгүйчүүд хэрхэн амьдарч байсныг төсөөлөхөд бэрх.

Мафийн толгойлогч Лаки Лучаногийн эхнэр Игеа Лиссони


Тэд Каприд танилцжээ. Энд үзэсгэлэнт Игеа бүжигчнээр ажилладаг байсан гэнэ. Төлөгчийн зөгнөснөөр чухамхүү энд л бүсгүй мөрөөдлийнхөө эртэй учрах ёстой байсан гэх. Хувь тавилангийн төөргөөр тэрхүү мөрөөдлийн залуу нь хамгийн нөлөө бүхий дээрэмчдийн нэг болж таарав. Тэд 24 насны зөрүүтэй байсан ч аль аль нь үүнд санаа зовсонгүй, Лаки Лучано дурласан бүсгүйгээ тансаг эдлэлээр эрхлүүлж, халамж тавьдаг байсан гэнэ.

 Игеа нөхрөө юу хийдэг байсныг сайн мэддэг байсан аж. Тиймдээ ч тэп Лакигийн амь насанд аюул учирсан үед хамтдаа нуугдаж, зугтдаг байжээ.


Игеа эрт таалал төгссөнд Лаки ихэд шаналж байсан гэдэг. Игеа түүнтэй 11 жил хамт амьдраад таалал төгсчээ. Хайртай бүсгүй нь хорт хавдар туссаныг мэдсэн Лаки хайртай бүсгүйгээ аврахын тулд бүхнийг хийсэн гэдэг. Тэрбээр дөрвөн нууц амрагтай байсан ч Игеа хамгийн чухал байр суурь эзэлдэг байсан аж.

Аль Капонегийн эхнэр Мэй Капоне


Хамгийн алдартай гэмт хэрэгтнүүдийн нэг Аль Капоне 19 настайдаа 18 настай худалдагч бүсгүйтэй гэрлэжээ. Аль Капоне эхнэр нь жирэмсэн байхад түүнд БЗХӨ халдааж, улмаар хүүхдэд нь энэ өвчин дамжсан ч Мэй нөхрөө ихээхэн хүндэлдэг байсан гэнэ.


Мэй Жозефина юу ч болж байсан нөхрөө халамжилж, нөхрийн нь эрүүл мэнд муудаж эхлэхэд халамж, анхаарал тавин асардаг байжээ. Харин Аль Капоне гэр бүлээ аюулаас хамгаалан, ажлаасаа холхон байлгадаг байсан гэнэ. Капоне хатгалгаа, зүрхний шигдээсээр нас барсан бөгөөд харин эхнэр нь эцсийн мөч хүртэл түүний дэргэд байжээ.

Легс Даймондын эхнэр Алиса Даймонд


Америкийн хамгийн алдарт гэмт хэрэгтнүүдийн нэг Жек төрөлхийн даруу төлөв Алисагийн зүрх сэтгэлийг хэрхэн эзэмдсэнийг таашгүй. Зартай гэмт хэрэгтэн гэр бүл нь ийм л байх ёстой гэж шийдсэн бололтой. Үнэхээр ч тэр буруу сонголт хийгээгүй. Нөхрийнхөө гэмт ажиллагааг буруутгадаг байсан ч Алиса нөхөртөө тун үнэнч байсан гэдэг. Нөхрийнхөө амрагийн явдлуудыг дуулж явсан ч салах талаар огт бодоогүй гэнэ.


Амь насанд нь халдахыг завдсан эхний оролдлогоос амьд үлдсэн нөхрөө Алиса сахиж байгаа нь. 

Нөхөр нь таалал төгссөнөөс хоёр жилийн дараа Алиса Бруклин дахь гэртээ буудуулан амиа алджээ. Алиса мафитай ямар ч холбоо, харилцаагүй байсан ч түүнийг ийнхүү хөнөөсөн байна.

Пабло Эскобарын эхнэр Мария Эскобар


Колумбын хар тамхины бүлэглэлийн толгойлогч Пабло Эскобарын хэрцгий, аймшигт авирт хил хязгаар гэж байсангүй. Өнөө хэр нь олны дунд түүний хэрцгий авирын талаарх яриа хөвөрсөөр байдаг гэнэ. Пабло 27 настайдаа 15 настай Мария Виктория Энао Вальехотай гэрлэжээ. 


Насанд ч хүрээгүй энэ охин Паблогийн эхнэр болж, үнэнч хань, хоёр хүүхдийнх нь ээж болов. Мария нөхрөө өөрийгөө марттал хайрлаж, үргэлж түүнийг дэмждэг байсан гэдэг. Нөхрийнхөө гэр бүлээс гадуурх, олон тооны амрагийн харилцааг Мария мэддэг байсан ч нөхөртөө хандах хандлагаа өөрчлөөгүй аж. 

Өршөөлийг нь хүртэж чадаагүй хүмүүст зүйрлэшгүй зэрлэг, хэрцгий авир гаргадаг байсан Пабло Эскобар хүүхдүүддээ уян зөөлөн, хайр энэрэл дүүрэн ханддаг байсан гэдэг. Пабло гэр бүлийнхнээ аван, уул руу зугтсан ээлжит тохиолдлын үеэр хүүхдүүдээ дулаацуулах гэж хоёр сая долларын дэвсгэрт шатаасан гэсэн яриа бий. Пабло Эскобарыг нас барсны дараа гэр бүл нь байнга заналхийлэлд өртдөг байсан тул зугтахаас аргагүй болжээ. 

Жон Готтигийн эхнэр Виктория Ди Жоржо


Италийн "Коза Ностра" мафийн толгойлогч 21 насандаа гэрлэжээ. Түүний сонгосон бүсгүй нь Итали эр, Орос гаралтай еврей эмэгтэй нарын охин Виктория Ди Жоржо байлаа. Залуухан бүсгүй ээж аав нь энэ аюултай гэрлэлтийг эрс эсэргүүцэж байсан ч тэдний үгийг огт сонссонгүй. Түүний нүдэнд Жон амьдралаа бүхэлд нь зориулж болохоор жинхэнэ эр хүний дүрээр харагдаж байлаа. 

 Жон Готтигийн хэрцгий авирын талаарх домог мэт яриа хаа сайгүй байдаг ч гэртээ тэрбээр халамжит нөхөр, эцэг байжээ. Түүний бага хүү 12 настай Фрэнк ачааны машинд дайруулж амиа алдахад Жон хүүгийнхээ араас гашуудан, ухаан самуурах дөхсөн гэдэг. Тэрбээр хүүгийнхээ зургийг өөрөөсөө салгахгүй байнга авч явж,  хүүг нь дайрсан ачааны машиныг жолоодож явсан тавилгын худалдагчийг өөрийн гараар хөнөөж байжээ. 

Жон Готти улаан хоолойн хавдрын улмаас шоронд нас барсан юм. Түүний эхнэр Виктория нөхрөө үргэлж хүндлэн, насан туршдаа хайрлаж байжээ. 

Антонио Бонфим Лопесын эхнэр Данубия Ранжел


Хар тамхины бүлэглэлийн толгойлогч Антониогийн эхнэр нь үнэхээр л нөхрийнхөө нэгэн биеийн нөгөө тал нь байв. Антонио шоронд хоригдох үеэр Данубия нөхрийнхөө ашиг сонирхлыг төлөөлдөг байжээ.

 Бүлэглэлийн шинэ толгойлогч хяналтын нутаг дэвсгэрээсээ шахан гаргах гэж оролдоход 33 настай Данубия жинхэнэ дайн дэгдээж, улмаар Бразилийн эрх баригчид нөхцөл байдлыг намжаахаар Рио руу цэрэг оруулахаас аргагүй болж байв. 


Мафийн толгойлогчийн эхнэр Данубияг тусгай ажиллагааны үеэр 50 цагдаагийн тусламжтайгаар баривчилжээ. Одоо тэрбээр шоронд ял эдэлж байгаа юм. 

Карло Гамбиногийн эхнэр Екатерина Кастеллано


Сицили гаралтай Америкийн мафийн толгойлогч Карло Гамбино үеэл дүүгээ эхнэрээ болгон авчээ. Бүлгийн толгойлогч гэдгээрээ харгис, хэрцгий байсан тэрбээр айл гэрийн тэргүүний хувьд нэн зөөлөн, халамжтай байсан гэдэг. Эхнэр Екатерина нь хүнд өвдөж, эмчлэх найдваргүй болсон үед цэвэр агаарт гарахад өвчин нь намжиж байсан эхнэрээ дагуулан орой бүр салхилдаг байжээ. 


Карло Гамбино эхнэрийнхээ оршуулгын үеэр 

Эхнэр нь бие барсны дараа Дон Карло өдөр бүр булшин дээр нь очиж, өнөр өтгөн гэр бүлтэй байсан ч ганцаардал дунд амьдрах болсон гэнэ.


Холбоотой мэдээ