Прокурор дээр “дарагдсан” Хотын дарга асан Су.Батболдын авлигын хэрэг!
НийгэмСу.Батболд нь 2016.07.06-ны өдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсон цагаасаа хойш албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал олгосон үйлдэлд АТГ-аас 2019 оны 10-р сард Эрүүгийн хэрэг үүсгэжээ.Тэрээр Нийслэлийн засаг даргын мэдлийн орон сууцнуудыг “Амьдралын гачигдалыг нь харгалзан”гэх үндэслэлээр Нийслэлийн засаг даргын захирамж гарган,өөрийн ах дүү, хамаатан садан, жолооч зэрэг хамаарал бүхий хүмүүстээ олгосон байдаг.
- Су.Батболд нь засаг дарга болонгуутаа өөрийн жолооч О.Давхарбаярыг Нийслэлийн төр захиргааны автобаазад жолоочоор оруулж, 4 сарын дараа буюу 2016.12.22-ны өдөр Нийслэлийн засаг даргын захирамж гаргаж,БЗД-ийн Нийслэл хүрээ өргөн чөлөө 603 дугаар байрны 53,2 мкв орон сууцыг олгожээ.
- Су.Батболд нь өөрийн найз,нэг нутгийн Эрдэнэчимэгийн хүү Б.Зоригтбаатарыг Нийслэлийн төр захиргааны баазад 2016 оны 11-р сард мөн л жолоочоор ажилд оруулж, 10 гаруй хоногийн дараа Нийслэлийн засаг даргын захирамж гарган ХУД-ийн “Цэлмэг” хотхонд 83.07 мкв орон сууцыг олгожээ.
- Су.Батболд нь өөрийн төрсөн ах С.Энхээхүүгийн төрсөн хүү Э.Ганболдод 2016.12.28-ны өдөр Нийслэлийн засаг даргын захирамж гарган, БЗД-ийн 26-р хороо Хүннүгийн гудамж 116 дугаар байрны 33.4 мкв орон сууц тус тус олгосон байна.
Эндээс хотын дарга Су.Батболдын ах дүү, хамтран ажиллагсад нь бүгдээрээ “амьдралын гачигдалтай” байсан уу? Эсвэл хотын дарга албан тушаалаа ашиглан хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал олгосон уу? гэдэг асуудал үүснэ
Үүнээс гадна Су.Батболд нь өөрийн туслах,жолооч зэрэг хүмүүсийг “Улаанбаатар хөгжлийн корпараци”, “Улаанбаатар байгалийн хий” зэрэг нийслэлийн байгууллагуудаас давхар цалинжуулж байсан нь тогтоогдсон байна.
Дээрхи үйлдлүүдээрээ Нийслэлийн засаг дарга Су.Батболд нь албан тушаалын байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал олгож, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй үйлдэлд АТГ-аас 2019 оны 10-р сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2-д зааснаар хэрэг үүсгэсэн. Харамсалтай нь уг хэрэг Нийслэлийн прокурор дээр очоод “дарагджээ”.Хэрвээ прокуророос уг хэргийг хэрэгсэхгүй болгосон бол ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргаснаа олон нийтэд ил тод тайлагнах ёстой. Ганц Су.Батболдынх биш. Улс төрчид, эрх мэдэлтнүүдийг яг ийм олон авлига, албан тушаалын хэргийг прокурор шүүхэд шилжүүлэхгүй дарж, улмаар хэрэгсэхгүй болгосоор байгаа юм.