Камбожийн Сиануквилл дахь далайн эргийн худалдаачид тусламж хүсэж байна
ДэлхийТөрөлх хотоо орхиж, илүү сайн ажиллах боломжийг хайж Сиануквиллийн Прей Венг руу нүүсэн олон зуун орон гэргүй далайн эргийн худалдаачид орон нутгийн засаг захиргаанаас
Отрес далайн эрэгтээ үлдэхийг хүсэж байна.
Далайн эргийн зарим худалдагчид ажиллах боломж хомс банк, бичил санхүүгийн компаниудад тавьсан өрийн улмаас төрсөн нутгаа орхисон гэж мэдэгджээ. Бусад нь сүүлийн хоёр жилийн хугацаанд COVID-ийн тахал тэдний бизнест нөлөөлсөн гэж ярьж байна.
Саяхан Камбожийн засгийн газар улсаа дахин нээхээ зарлав. Далайн эргийн худалдаачид уг шийдвэрийг талархан хүлээж авсан хэдий ч орон нутгийн засаг захиргаа үргэлжлүүлэн худалдаа наймаа эрхэлхийгхүсч байвал тэднийг өөр газарлуу нүү эсвэл зохих дэлгүүр байгуулахыг шаардсан байна.
Би энд төрөлх хотоосоо илүү мөнгө олох боломжтойболхоор л байгаа юм. Би энд барилгын ажилчдад эд зүйлээ зарж болно. Төрөлх хотод маань барилгын ажилчин байдаггүй болохоор олон хүн энд ирж юм зарах болсон. Би тэргэн дээр хоол хийж иднэ. Шөнөдөө би бусад тэрэгний хүмүүстэй хамт тэргээ замын хажуугийн хоосон зайд байрлуулдаг. Би байшин түрээслэх боломжгүй. Би гурван хүүхэдтэй, нөхөр маань өөр тэрэгтэй. Анх хүмүүс намайгСиануквиллд илүү их зүйл зарж чадна гэж хэлсэн тул би энд ирэхээр шийдсэн. Би анх COVID-ээс өмнө ирсэн бөгөөд би илүү их зүйл зарж, илүү их мөнгө олдог байсан. COVID эхэлмэгц эдийн засаг унаж, би анх ирсэн үеийнх шигээ их мөнгө олж чадхаа больсон. Би Прей Венг мужаас ирээд хоёр жил болж байна."
Бид бүгд төрөлх хотдоо санхүүгийн асуудалтай байсан тул энд байгаа. Бид хүүхдүүдээ төрөлх хотод нь үлдээсэн. Би төрөлх хотдоо төмс тариалах газар түрээслээд 5000 доллар алдсан. Би банкинд өртэй байсан тул зээлээ төлөх, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхийн тулд энд нүүж ирсэн. Миний нөхцөл байдал хүнд байна, орон нутгийн засаг захиргаа намайг эндээс гар гэсэн ч би явахгүй. Би орон нутгийн засаг захиргаанд бизнесээ үргэлжлүүлэхийг зөвшөөрөх хүсэлт гаргамаар байна. Бид энэ газрыг цэвэрхэн байлгаж, өдөрт 1000 риел (0.25 доллар) төлсөөр баймаар байна."
"Анх би илүү их зүйл зарж чаддаг байсан одоо бол сайн зарагдхаа больсон. Учир нь Хятад хүмүүс ирэхээ больсон, тэд Хятад руу буцсан тул бизнес өмнөх шигээ сайн биш байна. Хэрэв казино дахин нээгдвэл тэнд ажилладаг охидод илүү хувцас зарна.Би тэргэнцэртээ хоол хийж, шөнийн цагаар China town орчмын ойролцоо тэргээ тавьдаг. Ерөнхий сайдад хүсэлт гаргаж, манайхыг зорин ирэхийг хүсч байна. Орон нутгийн засаг захиргаа биднийг энд бизнес хийхийг зөвшөөрдөггүй, хэрэв бид энд бизнес хийхгүй бол гэр бүлээ тэжээх орлогогүй болно."
Эх сурвалж: