Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа болон Ханбогд сумын удирдлагууд газар зарсан асуудлаар шалгагдаж эхэллээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-11-30 07:53:55

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад орчмын газрыг тус  сумын удирдлагууд Хятадуудад өндөр үнээр зарсан асуудлаар ЭЦГ-аас шалгаж газар дээрээс нь бэлнээр 300 гаруй сая төгрөг болон, их хэмжээний гадаад вальютийг хураан авчээ.

Тодруулбал, Ханбогд сумын Цагаанхад орчим гаалийн хяналтын талбай, нүүрс тээврийн компаниудын кемп байгуулах зориулалтаар их хэмжээний газрыг олгосон бөгөөд эдгээр газрыг олгохдоо эрх бүхий албан тушаалтнууд өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн компаниудад давуу эрх үүсгэж газар олгож, дамлан худалдаалсан байж болзошгүй асуудлаар өчигдөр /2021.11.29/  цагдаагийн байгууллагаас Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт болон "О", "Г", "Б" нарын  албан өрөө, гэрт нь нэгжлэг хийж их хэмжээний мөнгө илрүүлжээ.

Хэрэгт Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа болон Засаг даргын тамгын газрын албан тушаалтнууд холбогдсон гэх мэдээлэл байна. 

Тус аймагт газрын дамлан арилжаалах ханш  тогтсон бөгөөд нэг га газрыг 100 сая, 10 га газрыг 800 сая төгрөгөөр арилжаалдаг болсон гэх албан бус мэдээлэл бий.

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Бадраагийн гэр, ажлаас нь их  хэмжээний мөнгө, алт хураан авсан байна.

Бадраагийн төрсөн хүүг цагдан хорьжээ.



 

Холбоотой мэдээ