Хууль бус аргаар 10 орчим кг алт олборлож орон сууц, автомашин худалдан авсныг хураажээ
НийгэмИргэн Ц, М, Б, Ц, Б, Ц нар нэгдэн нийлж жижиг оврын металл хайгч болон бусад багаж төхөөрөмжөөр .... аймгийн сумын нутаг дэвсгэрээс хууль бус аргаар их хэмжээний алт олборлон бусдад худалдан борлуулсан хэргийг Экологийн цагдаагийн алба илрүүлэн шалгаж байна.
Шалгалтын явцад эд мөрийн баримтаар хууль бус гар аргаар олборлосон алт болон түүнийг худалдан борлуулсан бэлэн мөнгө, орон сууц, автомашин зэргийг хураан авч битүүмжиллээ.
Дээрх газар нутагт цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалтыг зохион байгуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.
Эрүүгийн хуулийн Тусгай анги:
24.2 дугаар зүйл.Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох
1.“Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба