Цахим хөгжлийн сайд Н.Учрал, Эдийн засаг хөгжлийн сайдад Э.Бат-Амгалан нар болох өндөр магадлалтай

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-12-01 07:34:34

Монгол Улс 2022 оны төсвийг хэлэлцэж батлахын хажуугаар цаг үе, нөхцөл байдлаас хамаарч Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эдийн Засаг, хөгжлийн яам гэх 2 яамыг шинээр байгуулахаар болсон.

Дээрх шинээр байгуулагдах хоёр яам нь бодлогын хувьд бусад бүх яамдаас илүү эрх мэдэлтэй бөгөөд нэг нь Монгол Улсын цахим шилжилтийг хариуцаж дэлхийтэй хөл нийлүүлэх боломжийг олгох бол Эдийн Засаг хөгжлийн яам нь төсвөөр зарлагдаж буй мөнгө, төсвийн үрэлгэн байдлыг хянах, цаашлаад гадаад дотоод эдийн засгаа сэргээх томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх томоохон эрх мэдэл оногдож байна.

Харин энэ хоёр яамыг хэн удирдах вэ гэдгийг эрх баригч Монгол Ардын Нам 12 дугаар сарын 6-нд болох намын 30 дугаар их хурлаараа батлах нь дамжиггүй.

Ямартай ч та бидний мэддэгээр төрийн ордны тамхины цэг, улс төрчдийн хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад Н.Учрал, Эдийн Засаг хөгжлийн сайдад Э.Бат-Амгалан нарыг сонгосон гэх мэдээлэл бидэнд байгаа юм. Учир нь Н.Учрал, Э.Бат-Амгалан нар нь хоёул Монгол Ардын Намын залуучуудын байгууллагыг удирдаж, залуучууд дунд тодорхой хэмжээний манлайлал бий болгож, улс төрийн хүрээнд ч нэр хүнд өндөр.

Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын ч баримталж буй намын боловсон хүчнээ дэмжиж, хүнд суртал, олигархижсан системээс салах зэрэг томоохон барьж буй бодлогыг ч Н.Учрал, Э.Бат-Амгалан нараар эхлүүлнэ гэх шуум бий.

УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд Цахим бодлого, инновацийн байнгын хороон даргаас эхлээд төрийн цахим шилжилтийг хуульчилж, дижитал үндэстэн болгох саналыг улс төрийн хүрээнд хамгийн анх эхлүүлсэн хүн улс төрийн хүрээнд ярьдаг. Иргэд ч түүнийг сайд болсон тохиолдолд маш их дэмжих магадлалтай.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн хувьд төдийлөн олон нийт дунд гарч ирээд байдаггүй ч Улаанбаатар хотын түгжрэл, утаа, бүтээн байгуулалт, дэд бүтэц, эдийн засгийн асуудлыг шийддэг Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороог удирддаг. Хотын унаган хүн учраас хийх ажлаа ч сайн мэддэг чаддаг гэж Улс төрийн хүрээнд ярьдаг байна. Иргэд ч түүнийг сайд болсон тохиолдолд шинэ залууг дэмжиж ажиллах магадлалтай.

Харин дээрх хоёр залуусыг дэмжсэн тохиолдолд нилээдгүй олон эсэргүүцэгчид гарч ирэх нь дамжиггүй. Тухайлбал Н.Энхбаярын МАХН-аас албан тушаал горилогчид, М.Энхболдын “60 тэрбум”-ын фракцаас албан тушаал горилогчид гэх мэт олон асуудалтай нүүр тулна гэдэг нь дамжиггүй биз ээ.

Холбоотой мэдээ