Судлаач Д.БАЯРХҮҮ: Шинэ он гараад ОХУ, Украин руу 3 фронтоор довтолж болзошгүй
ДэлхийОлон улсын харилцаа судлаач профессор Д.БАЯРХҮҮ:
Дэлхийн III Дайнд заавал дугаарлах шаардлага байхгүй. Дэлхийн I, II Дайн өрнөсөн шиг тийм дайн өрнөхгүй. Одоо энэ дэлхийгээрээ хуваалцаад, өргөн фронтоор тивээрээ, салбар тивээрээ байлдах тийм нөхцөл байхгүй. Тийм учраас бол гибрид анги, шинэ төрлийн дайн, өөр дайн. Аа Хятад, Америкийн тухайд гэх юм бол худалдааны дайн, технологийн дайн явж байгаад одоо сая Тайванийн хоолойд бол жинхэнэ мөргөлдөөн үүсэх дөхөж байна шүү дээ.
Тэгэхлээр Монгол улс бол нээлттэй олон тулгуурт, гадаад бодлоготой, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулдаг. Тэгэхдээ гадаад бодлого маань үлэмж прагматик, одоо дасан зохицох ийм чадавхтай гэдэг юм уу, идэвхтэй, ийм гадаад бодлого явуулдаг айл.
Тэгэхлээр манай гол хоёр хөрш болоод гуравдагч хөршийн хооронд ийм ноцтой мөргөлдөөн дэгдэх гэж байгаа бол одоо 2015 онд тухайн үеийн ерөнхийлөгч дэвшүүлээд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн индэр дээрээс зарлачихсан нөгөө төвийг сахих бодлого руугаа л орохоос аргагүй болно л доо.
Төвийг сахиж байж л Монгол улс нэр цэвэр гарна. Тэгэхлээр Монгол бол төвийг сахихаас зайлаад явчхаж ерөөсөө тийм болохгүй юм шиг санагддаг. Яагаад гэвэл энэ бол Швейцарт зориулагдсан, Монголд зориулагдаагүй гэж хэлэх үндэсгүй юм байна. Швейцар бол маш сул дорой орон байхдаа төвийг сахисан, одоо ийм хүчтэй байхдаа биш, хоёр зуун жилийн өмнө.
Аа Монгол өнөөдөр яг энэ том гүрнүүдийн мөргөлдөөн дунд төвийг сахихаа зарлаад л, аль ч талд нь орохгүй байх нь манайд ээлтэй, манай гадаад бодлогыг бусниулахгүй, манай энэ гадаадын хөрөнгө оруулалтыг бусниулахгүй, ийм л юм байгаа юм л даа. За тэгээд Оросын гадаад хэргийн сайд Лавровоос. захиа ирж байсан.
За Хятадын талаас юу гэж мэдэгдэж байсан бэ гэхээр зэрэг аль нь ч дургүй нь хүрлээ, аль нь ч эсэргүүцлээ гэсэн “Монгол ингэх ёсгүй” гэсэн тийм нэг ч заалт захирамж ирээгүй. Бидэнд тийм даралт шахалт ирээгүй, “За за, та нар дотооддоо энийгээ албан ёсоор хуульчлаад, бидэнд хандаач ээ” гэсэн,
– Өөрөөр хэлбэл, “Гадаад бодлогын үзэл баримтлалдаа тусгаж өг өө” гэдэг л санааг хөршүүд хэлсэн юм байна, тийм үү?
Үгүй ээ, хуульчил гэж. Яагаад гэвэл, УИХ-аас хууль гаргах гээд төвийг сахих тухай хуулийн төсөл нь их хуралд орсон шүү дээ. За байнгын хороогоор орсон, тэгээд чуулганд орохын өмнө бол буцсан. Яагаад гэвэл дотроо хэл амаа олоогүй. Бүр айхтар тууштай эсэргүүцээд, их хурал дотроос бослого дэгдээгүй шүү. Аа ямар ч байсан гадна дотно олон хүн өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн.
– Зарим гишүүд болон судлаачид болохоор, энэ хоёр хөрш одоо яг албан ёсоор илэрхийлэхгүй ч гэсэн дотроо дургүй байгаагаа ямар нэгэн байдлаар илэрхийлж байсан.
– Тэгэхдээ тийм дуртай биш үү?
– Үгүй ээ, үгүй тийм биш. Яагаад гэвэл энийг та нар дотроо нэгдсэн бодлого болгоод хуульчлаад УИХ-аараа батлаад, (яагаад гэхээр Монгол улсын чинь гадаад бодлогыг тодорхойлдог нь их хурал байгаа ш дээ.) их хурлаараа л тодорхойлоод гаргаад ир гэж байгаа юм. Тэгж л асуудал тавьсан. За Оросын гадаад хэргийн сайд Лавров тухайн үеийн гадаад харилцааны гадаад хэргийн сайд Пүрэвсүрэнтэй уулзахдаа бас асуудал тавьж байсан.
За одоо яг дэргэд нь байгаагүй ч маш ойрхноос сонссон хүн. Гадаад яаман дээр яригдаж байсан. Яагаад гэхээр, тухайн үед за 2014 оноос хойш ярья л даа. Крым, Орост нэгдсэний дараа Орос маань өөрөө энэ чинь барууны ертөнцтэй, өрнөийн ертөнцтэй, НАТО-той, АНУ-тай олон улсын хоригт ороод, ингээд үндсэндээ хүйтэн дайны байдалд шилжчихлээ.
Оросын хувьд өнөөдөр хэн чухал вэ? Холбоотон чухал. Холбоотны эрэлд явж байгаа байхгүй юу энэ том гүрэн. Тэгэхээр тэр 2015 оны 5-р сарын 9-ний Москвагийн улаан талбайн парадад монголын цэрэг оролцсоныг хэрэг дээрээ та нар холбоотон гэж үзэж байгаа.
Үнэхээр ч эх орны дайны үед холбоотон байсан. Яг одоо бол Монголын чинь гадаад бодлогын өөрийн номлолоор бол, гадаад бодлогын үзэл баримтлал, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаар бол бид өнөөдөр аль ч улстай холбоотон биш шүү дээ.
Одоо миний яриад байгаа юм бол, хэрвээ одоо энэ өөрийн чинь нэрлээд байгаа Дэлхийн III Дайн гэдэг юм уу, энэ том гүрнүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн гэдэг юм уу, одоо улс төрийн том халуун сөргөлдөөн дэгдэхэд аль талд нь байх вэ гэсэн байр суурь шаардах юм бол төвийг сахих байр сууриа л илэрхийлэх ёстой.
Яагаад гэвэл энэ том гүрнүүд чинь том нь том гэхгүйгээр, өөрийнхөө бодлогыг дэмжүүлэхийн тулд дунд, жижиг бүх улсаас байр суурь шаардаад эхэлнэ. Монголын чинь нөгөө гучин жилийн туулж ирсэн зам нь л энэ ардчилал байна. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, гуравдагч хөршийг баримжаалсан, олон тулгуурт гадаад бодлого, энэ даян дэлхийд үлэмж идэвхтэй улс. Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлаж байгаа идэвхтэй улс.
Одоо топ хорийн дотор орж байгаа байх. Тийм нэг үе топ арвын дотор орж ирээд одоо хорь руу явж байгаа.
Тэгээд ийм улсын байр суурь аль нь талд байна вэ, хэний талд байна вэ, гэж. Би одоо заавал Хятад Америкийг энд жишээ болгож ярихгүйгээр, одоо бүр ойрхны жишээ, яг өнөөдөр дайн байлдаан болно дэгдэнэ гээд ингээд судлаачид үзээд байгаа барууны ертөнцөд тэгж тооцоолоод байна, Украин өөрөө тэгж яриад байна.
Украины хэвлэл мэдээлэл болоод зарим улс төрчдийнх нь ярьж байгаагаар бол нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эх гэхэд бол Оросын Холбооны Улс, Украин руу гурван фронтоор интервенц хийнэ.
Халдлага болно гэсэн үг. Донбасаас, Крымээс, Белорус-Украины хил дээрээс, араас нь хойноос нь гэсэн тийм таамаглал ярьж байгаа байхгүй юу. За тэгэхлээр яах вэ? Бид энийг гярхай ажиглаж судалж байх ёстой. За тэгэхээр яг нөгөө стратегийн иж бүрэн түншлэлтэй Орос маань ийм мөргөлдөөнд орчихвол биднийг яах вэ л гэдэг асуудал тавина шүү дээ.
За дээрээс нь Монгол улс, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын ажиглагч гишүүн байна, Евразийн Эдийн Засгийн Холбоотой хамтран ажиллая гэсэн байр суурьтай байна. Тэгэхээр та нар яах вэ л гэнэ ш дээ.
Гэтэл нөгөө өрнөдийн ертөнц одоо манай гуравдагч хөршүүд чинь бүгдээрээ АНУ ахлаад, тэгээд өрнөдийн ертөнц, Европын Холбоо, НАТО, тэгээд дээрээс нь Япон, тэгээд НАТО-гийн дэлхий даяар түнш гэж үздэг бусад улсууд, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеланд гээд л, ингээд нөгөө Энэтхэг Номхон Далайн үзэл санааг дэмжигчид, за дээрээс нь Энэтхэг, Номхон Далайн үзэл санаа гэдэг дотор чинь Энэтхэг өөрөө оролцоод явж байна.
Энэтхэг бол Монголын бас идэвхтэй гуравдагч хөрш. Эд нар чинь бүгдээрээ Оросын эсрэг зогсчихвол яах вэ гэдэг асуудал байгаа. Тэгэхээр бид нар төвийг сахисан л гэж зарлахаас өөр ямар ч гарц байхгүй