Японы экс ЕС Шинзо Абэ, Хятад Тайваньд довтолбол Япон улс зүгээр суухгүй гэж мэдэгдэв

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-12-03 07:09:48

Өчигдөр онц ноцтой үйл явдал боллоо. Олон улсын хэвлэл мэдээллийн тэргүүн нүүрэнд энэ талаар онцлон мэдээлж байна. Японы ЗГ 46 тэрбум доллар байсан батлан хамгаалах төсвөө 53 тэрбум доллар болгон эрс нэмэгдүүлж, цэрэг зэвсгийн хүчин чадлаа эрс нэмэгдүүлэхээр болов.

Ингэснээр Японы батлан хамгаалах төсөв 60 тэрбум долларын батлан хамгааалах төсөвтэй ОХУ-д ойртож гэсэн үг юм. Энэ үеэр хэсэг хугацаанд нам гүм байсан Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ олон нийтэд ил гарч, Хятадын Ерөнхийлөгч Ши Жинпинд хандан ноцтой мэдэгдэл хийсэн нь анхаарал татлаа.

Тэрээр Хятад Тайваньд зэвсэгт халдлага үйлдвэл энэ нь Японд халдан довтолж байгаатай ижил гэсэн утгатай үг хэлэв.

Тэрээр Ши Жиньпиний нэрийг цохож зориуд яг ингэж хэлж байна:

“Хятад Тайваньд халдан довтолбол манай улсад ноцтой аюул учирна. Тайваньд онц байдал гарвал Японд ч онц байдал үүснэ. Бээжинд байгаа этгээдүүд, ялангуяа Ерөнхийлөгч Ши Жиньпин та миний хэлснийг бүү андуурч ойлгоорой”

Онц ноцтой байгаа биз! Абэ хэрэв та нар Тайваньд халдвал бид зүгээр суухгүй, та нартай дайтна гэдгээ Ши Жинпиньд ойлгуулчихлаа. Абэ эрүүл мэндийн шалтгаанаар Ерөнхий сайдыг албаа өгсөн ч Японы эрх баригч намд гол нөлөөтэй хүчирхэг улс төрч хэвээрээ байгаа.

Японыг хөшигний араас удирдаж байгаа улс төрч гэгддэг. Абэ олон нийтийн өмнө гарч ирж ингэж хэлнэ гэдэг нь Хятад Тайваньд хэзээ хэзээгүй халдан довтолж магадгүй гэсэн айдсыг төрүүлж байна.

Холбоотой мэдээ