1.8 тэрбумын авлига авсан этгээдийг 2.2 хувиар нь торгоод, суллав
Нийгэм“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал асан Д.Хаянхярваад холбогдох авлигын хэрэг нэг хэсэг олон нийтийн анхаарлын төвд орсон. Харин өчигдөр түүнийг 40 сая төгрөгөөр торгоод, суллах шийдвэр гарсан юм. Өөрөөр хэлбэл гэм буруутайг нь тогтоосон гэсэн үг. Харин өнөөдөр АТГ-аас түүний улсад учруулсан хохирлын хэмжээг 500 сая ам.доллар хэмээн мөнгөн дүнгээр илэрхийлж, мэдээлэв. Энэ нь 1.4 тэрбум төгрөг. Үүнээс тусдаа 377 сая төгрөгийн хохирол байгааг мөн дурдсан. Нийтдээ бол 1.8 орчим тэрбум төгрөг юм.
Тэгвэл торгуульд төлсөн 40 сая төгрөг нь үүний ердөө 2.2-хон хувь. Улсад ийм хэмжээний хохирол учруулчихаад, гэм буруутайгаа шүүхээр тогтоолгочихоод, 2.2-хон хувийг нь халааснаасаа гаргаж төлчихөөд л суллагдаж буй энэ жишээ ерөөс манай нийгмийн ялзарсан тогтолцоог харуулж байна гэлтэй. Нийгмийн гэхээсээ хуулийн тогтолцоо.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх “цоорхой” бий. Энэ цоорхойгоор олон ч улс төрчид нэр холбогдсон хэргээсээ мултарч, “кофены мөнгөөр” торгуулаад өнгөрч байгаа. Д.Хаянхярваад холбогдох хэргийг ч мөн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь энэ юм. Бидэнд хариуцлага, шударга ёсын тухай ярих бололцоо энэ логик утгаараа алга. Хариуцлагыг нь тооцож, үүрүүлж чаддаг тогтолцоотой байж гэмээ нь хойч үеэ залуурдах, нийгмийн хөгжил ирэх билээ.