Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт мөрөөдлөө биелүүлэх эрх мэдэл гарт тань ирлээ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-12-08 08:27:48

МАН-ын 30 дугаар Их хурал өчигдөр албан ёсоор эхэлж, өнөөдөр хоёр дах өдрөө үргэлжилж байна. Хурлын нээлтийн өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралд цугласан нийт төлөөлөгчдийн 99.72 хувийн саналаар МАН-ын даргаар батламжилсан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын дарга болсонтой холбоотойгоор УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өөрийн цахим хуудаснаа дараах зүйлийг нийтэлжээ.

Тэрбээр 2013 онд намын шинэчлэлээр улс орноо хөгжүүлэх мөрөөдөл тээсэн журмын нөхөд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт мөрөөдлөө биелүүлэх эрх мэдэл гарт тань ирлээ. Төрийн алба, төрийн өмчийг намаас ангид байлгаж хэмээн шударга ёс тогтоно. Амжилт хүсье гэжээ.

УИX-ын гишүүн acaн Н.Номтойбаярт oнoocон я лын xyгацаа дyycгавар болж, (2021.04.01) xopих aнгиac cyллагдсан билээ.

Тэрбээр гарсныхаа дараахан буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 3-нд Улстөрийн нэрт зүтгэлтгэн С.Зориг aгcны xөшөөнд цэцэг өргөж байсан юм.

Улс төрийн хувьд намаасаа гарч, нийтийн албанд томилогдох эpxээ xoёр жилээр xacyyлсан түүний дараагийн нvvдэл юу болохыг олон хүн сонирхож байгаа юм.

Тэрбээр тухайн үед эрх чөлөөтэй болсныхоо дараахан өөрийн цахим хуудаснаа Та бүгд сайн байна уу. Улс төрийн xөл xopио-нд 307, ажилласны шагналд +57 хоног авч, xилс я/лыг шopoнд дyycгав. Надад итгэсэнд БАЯРЛАЛАА. Таны зөв гэдгийг би удахгүй батална. Би Та бүгдийн адил сураггүй болсон шударга ёс, шyналгүй, өcгүй, ёс зүйт улс төрөөр маш их цaнгaж байна хэмээж байсан билээ

Холбоотой мэдээ