SWIFT системээс Москваг хасах зэрэг эдийн засагт хүчтэй нөлөөлөх арга хэмжээг авахаар сүрдүүлсэн байна

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-12-09 06:36:41

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нарын цахим уулзалт АНУ-ын зүүн эргийн цагаар өчигдөр 10:07 цагт /Москвагийн цагаар 18:07 цагт/ эхлэв. Цахим уулзалтын эхэнд Байден Украины хилийн ойролцоо ОХУ-аас цэргийн хүчээ төвлөрүүлсэнд санаа зовниж буйгаа илэрхийлэн, хариу эдийн засгийн болон бусад арга хэмжээнүүдийг авахаар сүрдүүлжээ. Тодруулбал, АНУ-ын зүгээс Оросын эрчим хүчний том төсөл болох Хойд урсгал-2 байгалийн хийн хоолойг зогсоож, дэлхийн банкуудын хооронд мөнгөн гуйвуулга хийгддэг SWIFT системээс Москваг хасах зэрэг эдийн засагт хүчтэй нөлөөлөх арга хэмжээнүүдийг авахаар сүрдүүлсэн байна.

Үүний хариуд Владимир Путин хэлэхдээ “ОХУ нь Украин руу дайрахгүй” гэсэн байна. Мөн Путины зүгээс Украинаас удаа дараа өдөөн хатгалга хийж байгааг буруутган, Умард Атлантын цэргийн эвсэл /NATO/ зүүн зүгт хүрээгээ тэлж, ОХУ-ын хилийн ойролцоо тулааны зэвсэг байршуулахгүй гэх баталгааг Байденаас шаарджээ.

Холбоотой мэдээ