Ногоон устөрөгчийн эрчим хүчийг бий болгохын тулд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах хандлага

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-12-11 00:18:17

Дэлхийн дахинд сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх, үйлдвэрлэх улс орнууд нэмэгдсээр байна. Фарисийн хэлэлцээрээр агаарын бохирдол бууруулах үүрэг хүлээсэн орнууд байдаг. Үүнтэй холбоотойгоор Хятад улс нь нүүрсний их нөөцтэй Өвөр Монголын бүс нутаг 2025 он гэхэд жилд бараг 67,000 тонн устөрөгч үйлдвэрлэх хүчин чадалтай салхи, нарны эрчим хүчний долоон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, олборлолтоо жилдээ 500,000 тоннд хүргэхээр төлөвлөжээ.

ӨМӨЗО-ны Эрчим хүчний төлөвлөлтийн яам энэ сард Ордос, Бугат хотуудад салхи, нарны эрчим хүч дээр суурилсан устөрөгчийн туршилтын долоон төслийг нэр дэвшүүлжээ.  Төсөл нь уснаас жилд 66,900 тонн устөрөгч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 369,5 МВт салхи, 1,850 МВт нарны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай юм. 

Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал өнгөрсөн онд өмнөх оныхоосоо бараг хоёр дахин нэмэгдсэнээр 155 МВт-д хүрсэн байна. Монгол Улсад 1100 ГВт хүртэлх хэмжээний цахилгаан эрчим хүчийг салхинаас гарган авах боломж бий ажээ.

• Ярилцлага :  Э. Баяржаргал ‘’СЭХҮТ’’ийн ерөнхий инженер 

Монгол улс бол сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй улс байгаа. Өмнөд хэсгээр нар, салхины эрчим хүчний нөөц арвинтай. Өнөөдрийн байдлаар нийт 10-35 МВт 6 нарны станц, 50-55 МВт 3 цахилгаан станц төвийн эрчим хүсний системд үйлдвэрлэсэн эрчим хүчийг нийлүүлээд явж байна. Ойрын хугацаанд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтанд оруулахаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаад явж байгаа. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 90 МВт хүчин чадалтай. Ховд аймагт баригдахаар төлөвлөсөн. 

Дэлхий дахинд сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх үйлдвэрлэх улс орнууд бол нэмэгдсээр байна. Жишээ нь манай өмнөд хөрш БНХАУ, 2025 он гэхэд ӨМӨЗ орны Ордос, Бугат хотын газар нутагт бол жилдээ 67,000 тонн ногоон ус төрөгчийг үйлдвэрлэх зорилт дэвшүүлсэн. Үүний хүрээнд 1850 МВт-ын  нарны станц, 370 МВт -ын салхин станцыг нэмж суурилуулахаар төлөвлөн ажиллаж байна. Герман улсын хувьд 2030 он гэхэд нийт эрчим хүчнийхээ 80 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс хангана. Дээрээс нь 15 сая цахилгаан тээврийн хэрэгсэлийг нэвтрүүлж оруулж ирнэ гэсэн зорилт тавин ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ