Бангладешийн ажиглагчид өрийн дарамтнаас болгоомжилж байна

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-12-11 01:25:29

Бангладешийн ажиглагчид Хятадаас авсан зээлээс болж “ОBOR” төслийн дараа манай улс өрийн дарамтанд орох вий гэж болгоомжилж байна. 

Ялангуяа гадаад орнуудад хэрэгжүүлж буй "Мега төслүүд" дээр Хятад ажилчдыг ажиллуулахад Бангладеш дахь үр ашигтай ажиллах хүчинд асуудал тулгарч байна. 

Гадаадын хөрөнгө оруулагчи  д Бангладеш улсад томоохон төсөл хэрэгжүүлэхийн тулд хязгаарлагдлам ашиг сонирхлын оронд зээл олгодог бөгөөд энэ нь сөрөг үр дагавар авчирдаг гэж ажиглагчид харж байнаЖишээлбэл Шри Ланк улсийн Хятадтай хамтран барьсан Хамбантота боомт төсөл зардлаа нөхөж чадахгүй байгаа тул удаан хугацааны дараа боомтыг Хятад улсын талд шилжүүлнэ. Үүн шиг  Бангладеш дахь нөхцөл байдал давтагдаж байгааг анхааруулж  байна.

• Профессор Руксана Кибриа - Дакагийн их сургуулийн Олон улсын харилцааны тэнхим

Бангладешчууд бид бас төслийн оролцогчид. 2016 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Дакад ирсэн. Тэнд бид гэрээнд гарын үсэг зурсан. Мөн Хятад, Бангладешийн хооронд стратегийн түншлэлийн харилцаа бий гэж бидэнд хэлсэн.

• М Хумаюн Кабир – Дипломатч:

2016 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бангладеш улсад ирэсэн. Тэр үед 40 орчим тэрбум доллар өөрөөр хэлбэл засгийн газрын түвшинд Бангладеш улсад 25 тэрбум, хувийн хэвшилд 18 тэрбум орчим долларын санхүүгийн тусламж үзүүлэхийг санал болгож байсан. 

 

• Профессор Руксана Кибриа - Дакагийн их сургуулийн Олон улсын харилцааны тэнхим

Эдгээр нь маш өндөр өртөгтэй төслүүд юм. Манай улс өрөө төлөх боломжгүй бол яах вэ?"

• М Хумаюн Кабир – Дипломатч:

БНХУ-ын хүрээнд үзүүлж буй санхүүгийн тусламж биднийг өрөнд оруулж байна гэж олон хүн хэлдэг. Хоёр орны яриа хэлцэл, хэрэгцээ, шаардлагад үндэслэн бид Хятадтай зарим газар хамтран ажиллана, ямар төсөл хэрэгжүүлэхийг Хятадын тал хариуцна. Дараа нь бид тэдэнтэй ярилцаж, ямар нөхцөлтэй болохыг шийднэ.

 

• Проф. Доктор Адиль Мохаммед Хан - Жахангирнагар их сургуулийн Хот, бүс нутгийн төлөвлөлтийн тэнхим:

“Ийм дэд бүтцийн төслүүдийн ачаа төрд нэмэгдэж байгааг бид олон удаа харсан. Жишээлбэл, Шри Ланкийн Хамбантота боомт. Боомтыг Шри-Ланкийн хөрөнгөөр, БНХАУ-ын хамтын ажиллагаатай барьсан ч одоо зардлаа нөхөж чадахгүй байна. Иймээс уг боомтыг Хятадад хүлээлгэж өгөхөд нэлээд дөхөж байна. Манайд ийм төсөл хэрэгжүүлж байгаа бол эдийн засгийн шинжилгээ хийх шаардлагатай. Бид хэр чадвартай вэ, эндээс хэр их худалдаа, арилжаа хийж чадах вэ. Бид ямар түвшинд, ямар хэмжээнд хамрагдах вэ гэдэг нь төрөөс хамаарна.

 

• Профессор Руксана Кибриа - Дакагийн их сургуулийн Олон улсын харилцааны тэнхим:

"Манай улсын ажилчид сэтгэлээр унаж байна. Тэдний боломжийг хасч, тэнд ажиллах боломжгүй нөхцөл байдалтай байна.

 

• М Хумаюн Кабир – Дипломатч:

"Хятад улс янз бүрийн улс оронд хэрэгжүүлж буй төслүүдэд иргэдээ авчирдаг гэж ярьдаг. Нутгийн иргэдийн ажлын байр багасдаг. Энд би хоёр зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй гэж бодож байна. Нэг нь улс оронд юу хэрэгтэй вэ? Бангладеш улсад чадварлаг боловсон хүчин дутмаг. Одоо Хятад улсын төсөлд чадварлаг боловсон хүчингүй бол би Хятадаас татгалзах зүйлгүй. Гэхдээ би ажилчидийн чадварыг сайжруулахад анхаарах болно.

 

• Проф. Доктор Адиль Мохаммед Хан - Жахангирнагар их сургуулийн Хот, бүс нутгийн төлөвлөлтийн тэнхим:

"Бид BRI төслийг инженерээс эхлээд бусад бүх төрлийн төслийн тэргүүн эгнээнд байлгахыг шаардах болно. Мөн олон улсын техникийн ажилтнууд туслах ажилтан байх ёстой. Гэхдээ бид гол удирдлагаа алдаж болохгүй. Ийм томтөслийг бүтээх зорилгоо бид биелүүлэх хэрэгтэй. Тийм учраас энэ асуудалд төр хамгийн их ач холбогдол өгөх ёстой. 

 

• Профессор Руксана Кибриа - Дакагийн их сургуулийн Олон улсын харилцааны тэнхим:

"Энэ асуудлийг бид хэлэлцэж эсвэл мэтгэлцэж болно. Хэрэв 2 талдаа ашигтай бол мэдээж сайнАсуудал одоо хэнд ашигтай вэ? Хятад улсад байгаа давуу тал нь хамаагүй ихбайнаЯагаад гэвэл Хятад улсын эдийн засаг Бангладешаас илүү.

 

• М Хумаюн Кабир – Дипломатч:

"Хэн хожих, хэн хохирохоос үл хамааран харилцан ашигтай байхаас нааш худалдааны хэлцэл гэж байхгүй гэдгийг санах хэрэгтэй. Аль аль талдаа ашигтай үед л ийм гэрээ хийгдэж, хэрэгждэг. Тэгээд манайх шиг хөгжил дэвшлийн урт замтай улс орнуудад туслах сонирхолтой найз нөхөдтэйгөө хамтарч ажиллах хэрэгтэй. "


Холбоотой мэдээ