Монгол улсын ерөнхий сайд Д.Содном: 2004 оны “Хувийн мөрдөгч” сонины №24-д ярилцлага

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-12-12 23:25:12
Ю.Цэдэнбалыг огцруулж ЗХУ-д цөлсөн асуудлыг БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга МАХН-ын төв хорооны улс төрийн товчооний гишүүн Д.Содном 2004 оны “Хувийн мөрдөгч” сонины №24-д ярилцлага өгөхдөө Ю.Цэдэнбалыг огцруулан зайлуулж бүх албан тушаалыг нь аван ЗХУ-д цөлсөн нь онцгой үйл явдал байсан ,  хэрэв тэгж зайлуулаагүй бол биднийг зайлуулаад зогсохгүй цус урсах байсан гэжээ. МАХН-ын ТХ-ны Улс төрийн товчооны гишүүн, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга асан Дулмаагийн Содном гуайн  зусланд очиж  Ю.Цэдэнбалыг улсын удирдагчийн суудлаас нь авч хаясан тухай ярилцсан ярилцлага : 
 
Та сайхан зусч байна уу? 20 жилийн өмнөх тэр явдлыг эргэн дурсаач?
 
Цэдэнбал даргыг чөлөөлөх асуудлыг 1983 оны эцсээр Москвад Ю.В.Андропов дарга шийдсэн юм билээ. Тэгээд Эрдэнэт үйлдвэрийг ашгийг хуваах талаарх Д..Моломжамц, Ж.Батмөнх, П.Жамсрай бидний саналыг Д.Майдар, А.И.Филатова нар эсэргүүцэж улмаар биднийг Хятадын талыг баримтлагч гэж зарлан 1984 оны 9 сарын бүгд хурлаар ажлаас зайлуулж хэлмэгдүүлэх гэж байсан юм.
 
Өөрөөр хэлбэл Монголын удирдлага хоёр хэсэг болон хуваагдсан байлаа. Дэлхийн нийтийн байдал түгшүүртэй, АНУ Европд цөмийн пуужингуудаа байрлуулчихаад байсан үе. А.И.Филатовагийн ааш зан хэрээс хэтэрч Монголын нийгэмд дургүйцэл дээд цэгтээ хүрээд байсныг оросууд мэдэрч байсан.
 
Та бүхнийг хэрхэн хэлмэгдүүлэх байсан бол?
 
Биднийг ажлаас чөлөөлж, шүүхэд шилжүүлэх шийдвэр өгчихөөд Цэдэнбал дарга Крымд амрахаар явсан юм. Ингээд оросууд Ж.Батмөнх, Д.Моломжамц нарыг Москвад дуудаж ярьсан юм билээ. Тэгээд өөрт нь тулган ойлгуулж өргөдлийг нь гаргуулсан.
 
ЗХУ-ын удирдлага хүч тавиагүй бол та бүхэн өөрсдөө чадах байсан уу?
 
ТХ-ын бүгд хурал ямархуу болохыг төсөөлөх аргагүй л дээ. Ж.Батмөнх, Д.Моломжамц нарыг олон хүн хамгаална шүү дээ. Тэгэхлээр даргыг дангаараа шийдвэр гаргана гэхэд хэцүү.
 
Бал даргыг бүхнээс хүчтэй НАХЯ нь хамгаалж дөнгөөгүй юу?
 
Цэдэнбал даргыг Монголд ирж бүгд хуралд оролцуулахаас оросууд татгалзсан нь түүний талд хүчний байгууллагууд нь орж магадгүй гэж болгоомжилсных ч байж мэднэ. Тэгэхлээр ЗХУ-ын удирдлага шийдвэрээ нэгэнт гаргачихсан байсан болохоор түүний өөдөөс сөрөх зүрх хэнд ч байхгүй л дээ. Гол түшиг тулгуур, дэлхийд хамгийн хүчирхэг гүрэн байлаа шүү дээ. ЗХУ
 
Ж.Батмөнх, Д.Моломжамц нар асуудлыг хэрхэн тайлбарлаж байсан бол?
 
Би тэр үед Батмөнх даргыг орлогч байсан. УТТ-ны гишүүн байгаагүй. Эхлээд УТТ, дангаараа хэлэлцсэн. Тэнд санал онол гараагүй. Дараа нь ТХ-ны нарийн бичгийн дарга нар, СНЗ-ийн орлогч дарга нарт танилцуулсан. Тэгээд бүгд хуралд оруулсан даа.
 
Одоогийн хэллэгээр бол “Хорыг” хэн голлож найруулсан бэ?
 
Д.Моломжамц гуай санал гаргасан юм. Ер нь СНЗ-ийн дарга улсын хоёрдугаар хүн байсан л даа. Тэгээд ерөнхий даргад сонгогдсон.
 
Харин хэн таныг СНЗ-ийн даргад санал болгосон бэ?
 
За, энэ их гэнэтийн зүйл болсон юм. Би УТТ-ны гишүүн байгаагүй, СНЗ-ийн нэгдүгээр орлогч байгаагүй. Ж.Батмөнх дарга өөрийнхөө оронд намайг тавина гэхэд нь би татгалзсан. Гэвч Ж.Батмөнх дарга “би мэдэж байна” л гэсэн. Бодвол УТТ-нд өөрийн талын нэг шинэ хүн гаргая гэсэн байх. Ингээд л ТХ-ны жирийн гишүүн нэг л өдөр улсын нэгдүгээр хүн болсон доо.
 
Таныг гадаад их өрийг тавьсан гол хүн гэлцдэг?
 
Тэр үнэн. 1970-1989 онд манайх ЗХУ-аас 8,5 тэрбум шилжиж рублийн зээл авсан. Үүгээр жилд 2.3 сая тонн нүүрс гаргадаг байсныг 8,3 сая тонн болгосон, 48 сая литр болгосон, сургуулийн 190 мянган суудлыг 294 мянга болгосон гээд асар их зүйл бүтээсэн. Тийм бага хүүтэй зээл дэлхийд өөр байгаагүй. 
 
Та Бал даргыг тухай ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?
 
Асар их боловсролтой, зөөлөн сэтгэлтэй, сайхан хүн байсан. Боловсон хүчний талаар алдаатай шийдвэр гаргаж байсан нь эхнэрийнхээ үгнээс гардаггүй байсантай л холбоотой. Сүүлдээ жаахан хардамтгай болсон байх. Сайн хүн байсан. Түүнийг чөлөөлсөн нь ч зөв болсон. Тэгээгүй бол манай нийгэмд, нам төрд том хагарал гарч болох байсан. Үүнээс үүдээд цус урсах ч байсан юм билүү.
 
Та одоо юу хийж байна вэ?
 
Дурсамжийн ном бичиж байна. Хааяа загасчилна. Сонин уншина. Засаг төр хэрхэн эмхэрч бүрдэхийг ажиглан сууна даа, хүү минь
 
 
Танд баярлалаа.
Холбоотой мэдээ