ЦАГААТГАЛЫН КОМИСС /ЦАУЗБУК/ ХЭЛМЭГДҮҮЛЭГЧИЙГ ЦАГААТГАХАД ХЭРХЭН ОРОЛЦСОН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ ҮҮ...
Улс ТөрЦАГААТГАЛЫН КОМИСС /ЦАУЗБУК/ ХЭЛМЭГДҮҮЛЭГЧИЙГ ЦАГААТГАХАД ХЭРХЭН ОРОЛЦСОН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ ҮҮ...
...2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр УИХ-ын харьяа Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс /ЦАУЗБУК/-ын санаачилга, түлхээсийг дэмжиж УИХ-ын дэд дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс /ЦАУЗБУК/-ын дарга Салдангийн Одонтуяа, ЦАУЗБУК-ын нарийн бичгийн дарга Д.Ууганбаатар нарын хэсэг хүмүүсийн хамт коммунист удирдагч, монголын олон мянган хүмүүсийн цус, нулимсаар тоглогч, монголын сэхээтнүүдийн эрлэг хэлмэгдүүлэгч, дарангуйлагч Ю.Цэдэнбалыг “цагаатгах” тухай сүржин мэдэгдэл хийсэн.
Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны мянган мянган гишүүд дэмжигчид, тэдгээрийн гэр бүл, үр хүүхдүүд, ач, зээ нар болон Хүний эрхийн байгууллагууд, иргэний нийгмийн хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд ард нийтийн эсэргүүцэл тэмцлээр зогсоосон боловч дахин далд аргаар үйл ажиллагаагаа аажмаар нууцаар хууль хяналт, шүүхийн байгууллагатай хуйвалдаж хууль бусаар цагаатгах ажлыг хэрэгжүүлж, улмаар 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс сошиал ертөнцөөр “Эрдэм судлал-Ю.Цэдэнбал академи болон МАН-ын 30 дугаар Их хурлын үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нэгэн баярт мэдээ ирсэнийг хурлын төлөөлөгчид дуулгаж байна гэж сүржин байдлаар тэрбээр ...“Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 6-ны Даваа гарагийн өглөөний 08.30 минутад Монголын төрийг 44 жил, МАХН-ыг 40 жил жолоодсон нам төрийн зүтгэлтэн, Улсын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалыг хэлмэгдсэнд тооцож, цагаатгасан Шүүх хурлын тогтоолыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхээс бидэнд гардуулж байна хэмээгээд, энэхүү түүхэн мэдээг МАН-ын 30 дугаар Их хурлын төлөөлөгч, нийт Монголын ард түмэнд дуулгаж байгаадаа баяртай байна гэж “Эрдэм судлалын Ю.Цэдэнбал академи”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс илгээсэн албан бичгийг уншиж сонордуулж монголын ард иргэдийг басамжиллаа
Монголын ардчилсан хүчнүүд Монгол Улсад төвлөрүүлэн захиргаадах коммунист арга барил, нэг хүнийг тахин шүтэх болон тоталитар, авторитар тогтолцоог устгах, тухайлбал, Монгол дахь коммунист дарангуйллын ноёрхлыг халах замаар өөрийн орондоо олон намын тогтолцоо бүхий хувийн өмч, хувийн санаачилгыг дээдэлдэг хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулахаар тэр үеийн залуучууд эр зориг шулуудан нийгмийн дэмжлэгийг авч, 1990 онд улс төрийн болон эдийн засгийн эрхээ эдлэх ардчилсан хувьсгалыг ялуулж, Төв Азийн анхны АРДЧИЛСАН УЛС болсон түүхийг бид мартаагүй, мартах ёсгүй.
Гэтэл энэхүү дэлхийн түүхэн ололтоосоо ухарсан шийдвэр гаргаж байгаад туйлын харамсаж байна. Дэлхийн ардчилсан улс орнуудын түүхэнд анх удаагаа коммунист удирдагч, дарангуйлагчийг хууль бусаар цагаатгасныг юу гэж ойлгох болж байна вэ?
Танай байгууллагаар орохгүйгээр асуудал шийдэгдэхгүй... Шүүхийн шийдвэрийг та бүхэн сайн мэдэж байсан байх.
Албан бичгийн хариу өгнө үү?