Д.КЁКҮШЮЗАН Д.БАТБАЯРЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХООР БОЛЖЭЭ
НийгэмД.Кёкүшюзан Д.Батбаяр нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр товлогдоод байсан. Тэгвэл дараах шалтгаанаар шүүх хурал хойшилжээ. Тодруулбал, Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдохгэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр товлосон боловч Нийслэлийн прокурор Б.Энхбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Данзанноров нар Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхардсан, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд Турк улсаас ирж 14 хоногийн тусгаарлалтад орсон талаарх баримтуудаа ирүүлсэн байна.
Мөн иргэний нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй зэргийг харгалзан шүүх хуралдааныг 2022 оны 01 сарын 04-ний өдрийн 10:00 цагт товлож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар