ЭЛОН МАСК СҮҮЛЧИЙН ХАРШАА ЗАРЖ ОРОН ГЭРГҮЙ БОЛЖЭЭ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-12-17 00:06:04

Өнөө цаг үеийн дэлхийн хамгийн баян хүнээр нэрлэгдээд буй SpaceX болон Tesla компанийг үүсгэн байгуулагч Элон Маск Сан Франциско дахь өөрийн эзэмшлийн хамгийн сүүлчийн харшаа 30 сая ам.доллараар заржээ. Тэрбээр дэлхийг орхиж Ангараг гарагийн хүн болох хүсэлтэй учир бүх үл хөдлөх хөрөнгө, байшингаа зарна гэдгээ мэдэгдээд байсан юм. 

Сан Францискогийн Хиллсборо дахь харш нь түүний сүүлчийн үл хөдлөх хөрөнгө байсан бөгөөд 2017 онд 23 сая ам.доллараар худалдаж авч байжээ. Ийнхүү Ангараг гараг руу нүүх бэлтгэлээ хангаж амьдарч, эзэмшиж байсан бүхий л үл хөдлөх хөрөнгөө зарснаар албан ёсоор орон гэргүй болж байна. 

Өнгөрсөн онд Калифорни дэх зургаан үл хөдлөх хөрөнгөө 117 сая гаруй ам.доллараар зарсан. Одоо тэрээр байр хөлслөн амьдарч байгаа аж. Түүний "SpaceX" компани Ангараг руу 2022 онд анхны хөлгөө нисгэх бөгөөд 2024 онд сансрын жуулчид бүхий хүн тээврийн хөлгөө нисгэх хуваарьтай байгаа билээ. 

Эх сурвалж: Businessinsider

Холбоотой мэдээ