ЯАГААД БАТ-ҮҮЛИЙГ?... СУЛЛА!...

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-12-17 22:39:33

ЯАГААД БАТ-ҮҮЛИЙГ?... СУЛЛА!... 

                      Бат-Үүлийг 4 жил хориг боллоо гэдэг мэдээллийг сонслоо... Айдас хүйтэс...

           Хэлмэгдүүлэгч, дарангуйлагч Ю.Цэдэнбалыг цагаатгахтай зэрэгцэж коммунист нийгмийн эрлэг Бат-Үүлийг хорилоо...

         ...Хаалттай нийгэмд бид амьдарч үзсэн. Бүгдээрээ ижил хувцастай. Эмэгтэйчүүдийн уруул нь  хувьсгалын улаан будагтай, эрэгтэйчүүд нь ижил 407-ын пальто, сээгий малгайтай. Бүх зүйл хориотой. Улс орныхоо, анд нөхрийнхөө төлөө үг хэлэх эрхгүй... 


        ... Сүүлийн үед коммунист нэг хүнийг тахин шүтэх, коммунист үзэл суртал, үзэл санаа сэргэж байгааг харж байна. Хэлмэгдүүлэгч, дарангуйлагч, коммунист удирдагчийг ардчилсан нийгэмд анх удаа цагаатгахыг нүдээрээ харж, чихээрээ сонслоо. Улаанбаатар хотын өнцөг булан бүрд коммунистуудын хөшөө сүндэрлэж байна... Энэ боломжийг хэн олгов? 

          Коммунист үзэл суртлын эсрэг хэн хамгийн түрүүнд дуугарах ёстой вэ?

         Ардчилсан хүчний улс төрийн намууд дуугарсангүй. Тэд амаа үдүүлэх зүйлд орсон байж болзошгүй. Иймд эдгээр улс төрийн намууд байгаад хэрэггүй болж байх шиг. 


          Ардчиллын түүчээ болсон Монголын Ардчилсан холбоо /МоАХ/ таг дуугай. Бид коммунист дарангуйлагч нийгмийг бүрмөсөн арчих гэж тэмцсэн юм байгаа биз дээ... Монголын Ардчилсан холбоо унтжээ. 

         4 засаглал мөн дуугардаггүй. Тэд мөнгөөр амаа таглуулжээ. 

Хаалттай гэрээ гэдэг мөнгөний хүүдийн аманд очсон байна. 

Хэвлэл мэдээллийнхэн нэг улс төрийн нам, эрх баригч намын дарангуйлалд дарагджээ. 

Тэдэнд мөнгө олох хэрэгтэй болохоос монголын ардчилал хэрэггүй бололтой. 4 засаглал сүйрчээ.

        Энэ гуравгүйгээр ардчилал гэж юу байх вэ дээ.  

         Олон жилийн өмнө “монголын ардчилалд аюул учирлаа” гэж хэллээ. 

Хэн ч тоосонгүй. Зарим ардчилагчид бүр монголын ардчилалд аюул учраагүй, учрах ч үгүй гэж байв. 

         Одоо юу болоод байна вэ? Хий зүүд үү? Ардчилсан нийгэмд ардчилсан сонгуулийн тогтолцоонд нэг улс төрийн хүчин дараалан үнэмлэхүй ялалт байгуулж байгаагүй. Ямар луйвар яваад байна вэ? Одоо хэн ч хэлж чадахгүй байх. Хэдэн жилийн дараа ямар луйвар явагдсан гэдгийг ойлгоно. Сөрөг хүчинд алдаа бий. Түүнийг зогсоож чадаагүй. 


         Дээрх бүхний түлхүүрийг олж, коммунист үзэл сурлыг зогсоох эрч хүч Бат-үүлд байгаа. Эрх чөлөөгүйгээр Бат-Үүлийг төсөөлөх аргагүй. Эрх чөлөөний төлөө түүний тэмцэл нь үргэлжилнэ. Шударга шүүхийн төлөө тэр бид тэмцэнэ. 


          Харин журмын нөхөд бид дэмжих ёстой. Тэмцэх ёстой. Түүнийг коммунистуудын золиос болгож болохгүй. Тэдний бахыг ханааж болохгүй. Өнөөдөр танд тохиолдоогүй  байж болно, маргааш таны найз нөхөд, бусдад тохиолдоно. 

Эрх чөлөөгөө хайрла.

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.

Холбоотой мэдээ