Э.Бат-Үүлд ял оноосон асуудлаар хэн юу хэлэв
Улс ТөрХотын дарга асан Э.Бат-Үүлийг хорилоо. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан хэмээн дөрвөн жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасав. Багагүй хугацаанд үргэлжилсэн хууль хяналтын байгууллагын шалгалтын эцсийн үр дүн олон хүнийг бухимдуулж, бас цөөнгүй иргэдийн гайхшралыг төрүүлэв. Тэгвэл олны танил эрхмүүд, улс төрийн хүрээнийхэн энэ хэргийн талаар юу хэлснийг хүргэж байна.
Сууж байгааг нь хөөрхий буурал Бат-үүлээс өөр муу хүн Монголд алга даа. БАТ-ҮҮЛ НЬ 9-Н ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН гэж Монголын шүүх түүнд ял төлөвлөсөн бна.
Би Монголын шүүхд итгэнэ. Бид шүүхдээ л итгэх ёстой. Гэхдээ БАТ-ҮҮЛЭЭС ӨӨР 850-Н ТЭРБУМЫГ МОНГОЛООС ХУЛГАЙЛСАН ХУЛГАЙЧ БАЙГАА. 347-Н ТЭРБУМ НИЙГМИЙН ДААТГАЛЫН МӨНГИЙГ ИДСЭН ХУЛГАЙЧ БАЙГАА, ЭРДЭНЭТИЙН 51-Н ХУВИЙГ АФРИКИЙН СТАНДАРТ БАНКИНД ТАВИАД 424 -Н ТЭРБУМ 267 Н САЯ ТӨГРӨГ АВЧ ИДЧИХЭЭД: НАДАД МӨНГӨ БАЙХГҮЙ. МИНИЙ ХОЁ ЧИХИЙГ АВБАЛ АВ ГЭЖ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛЖ, САЙХАН ЯЛ ЗЭМГҮЙ ЗУГААЛЖ ЯВАА ХУЛГАЙЧ БАЙГАА, ОДОО БАС СУМЬЯАБАЗАР НИЙГМИЙН ДААТГАЛЫН 114 ТЭРБУМЫГ АВЧИХААД ӨГӨХГҮЙ БАЙГАА. Зүгээр сануулсан юм. Тэдэнд ч ижилхэн ял өгөх бизээ. Гэхдээ хотын дарга байхдаа Бат-үүл шиг өөрийнхөө хот гэж хичээж ажилласан өөр дарга байвал надад хэлээд өгөөрэй.
П.Цагаан:
Э.Бат-Үүл шиг хувийн шуналгүй, шулуун шудрага, үндэсний эрх ашгийг дээдэлдэг хүн цөөн гэдгийг би мэднэ!!!
Монголд ардчилал, эрх чөлөөг авчирсан Бат-Үүл ард түмнийхээ өмнө түүхэн гавьяатай, бас дэлхийд данстай хүн!!!
Энэ явдал Монголыг минь муухай харагдуулж байна!?!?!?
С.Эрдэнэ: Хууль, шүүх ялгавартай үйлчилж байгаа нь хэрээс хэтэрлээ
Коммунизмын дарлалаас салаад дөнгөж 30 жил болж байхад ковидизмын дарангуйллаар онц нөхцөл байдлыг далимдуулж, олон их наядаар идэж ууж, иргэдийн эрхийг зөрчиж эхэллээ хэмээн С.Эрдэнэ хэллээ. Шинжээчдийн баг гарч ажилласан ч хохирол тогтоогдоогүй байхад Хотын дарга асан Э.Бат-Үүлд яллах дүгнэлт үүлдсэн байна. Улс төрийн зорилгоор хуулийн дүгнэлт үйлдсэн гэж харагдаж байна. Түүнийг хэлмэгдүүлсэн гэж хардаж байгаа учир АН-аас стратегийн өмгөөлөл хийж ажиллана. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын томилсон шүүгчид эзнийхээ даалгаврыг биелүүлж байхыг үгүйсгэхгүй. Бид улс төрийн бүх хэлбэрээр шударга үнэний төлөө тэмцэнэ.
Шударга шүүхээр л шийдэж байвал асуудалгүй гэдэгт итгэсээр байгаад Э.Бат-Үүл маань шоронд явлаа.
Шударгаар хэргийг нь шүүсэн эсэхэд эргэлзэх эрх надад байгаа.
Бид ардчилсан нийгэм цогцлоох, түүндээ дасан зохицон амьдрах гэж алдаж онож яваа хүмүүс. Ардчилсан гэх тодотголтой энэхүү нийгмийн тулгын 3 чулууний нэг нь гарцаагүй шүүх. Шүүх нь байхгүй бол, тэр нь үүргээ шударга гүйцэтгэхгүй бол буцаад "хагас социализм-дээ", түүнээс ч долоон дор нийгэмд амьдрах болно.
Шүүх, шүүгч нь зөвхөн ямар нэгэн маргаан цэгцлэх бус харин хууль цааз ба нийгэм гэсэн хоёр том талбар (харилцааг) холбох улмаар тасралтгүй өөрчлөгдөж буй нийгэм, түүнийг дагасан нийгмийн харилцаанд хууль цаазыг нийцүүлэн хөгжүүлэх үүрэгтэй хүмүүс. Энэ үүргээ гүйцэлдүүлэх явцдаа хөгийн улс төр, новшийн улс-төрчдийн явцуу эрх ашиг, шахалт дарамтад хөтлөгдөхгүй байх, нийгмийн сүлжээнд ноёрхсон тодорхой ашиг сонирхлын төлөөллийн (троллерууд) захиалга, олон нийтийн гэх санал бодолд автагдахгүй байх, тэр хэмжээний сэтгэлийн тэнхээ, иргэний эр зориг, мораль, ардчилсан үнэт зүйлтэй байх нь шүүгчийн эрх биш харин үүрэг юм шүү.
БАТ-ҮҮЛ ШИГ ҮНЭНЧ СЭТГЭЛТЭНТЭЙ БИ ТААРАЛДАЖ БАЙСАНГҮЙ.
Тиймээ. Би 68 хүрсэн өвгөн хүн. Би сайн, муу олон хүнтэй уулзаж учирч явсан. Гэхдээ БАТ-ҮҮЛ шиг аливаад үнэнч, шудрага хүнтэй би таарч байгаагүй. ...
Тиймээ. Би гайхаж байна. Нөгөө манай ард түмэндээ хайртай, ардчилсан шудрага тэмцэгч олон ардчилсан намууд хаана байна? Таг чиг! ... Дарга гишүүн байхад нь дагаж давхиад байсан олон найз нар яасан? Мэдээгүй юу? ...
Тиймээ. Би мэднээ. Тэр ардчилал, ардчилсан намдаа хайртай. Тэр эх орон, ард түмэндээ юугаар ч солихгүй тийм их хайртай. Би түүнийг мэднэ. Тэр тэр чигээрээ үлдэнэ. ...
Би мэднэ. Та нар ч мэднэ. ...
Би ингэж бодож байна.
Чи юу гэж бодож байна? ...