Кёкшүзан Батбаяр, дуучин Т.Баясгалан нарыг залилан, мөнгө угаах гэм хэргээр шүүнэ
НийгэмГэр бүлийн хоёр гавьяатад холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хурал хэд хэдэн удаа хойшилсны эцэст 2022.01.04-ын өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ.Тэднийг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр Дархан цаазат Богд хан уул болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан. Гэвч уг газраа зориулалтын дагуу ашиглалгүй орон сууцны хороололууд барьж бусдад зарсан.
Тухайлбал: Ахмадын сувилал, цогцолборын төсөл танилцуулан их хэмжээний газар авсан ч уг газартаа орон сууцны хороолол барьсан нь тогтоогджээ.Газар авсныхаа дараа аж ахуйн нэгжүүдээ бусдын нэр дээр шилжүүлсэн гээд олон асуудал энд яригдаж байна. Мөн ашигласан газартаа байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй хэмээн буруутгаж байгаа юм.
Кёкшүзан Батбаяр болон гэргий Т.Баясгалан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 буюу залилах, 18.6 буюу Мөнгө угаах гэсэн гэмт хэргийн зүйлчлэлээр прокуророос ялласан байна.