Алсан шувуунуудаараа “Чукотка” гэж бичсэн депутат амиа алджээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-12-22 00:38:13

Өнгөрсөн тавдугаар сард анчдын олон нийтийн сүлжээнд нэгэн гэрэл зураг гарсан нь олны дургүйцлийг ихэд хүргэсэн юм. Буу барьсан нэгэн этгээд 200 гаруй үхсэн галуугаар Чукотка 2021 гэсэн бичиг бичээд баярлан зогсож байлаа. Бас ард нь зүрх зурсан байв. Энэ анчин хэн болохыг мэдээлсэн хүнд 100 мянган рублийн шагнал олгохоо Новая газета сонин зарласнаар хэрцгий анчны нэр тодорхой болсон.

Единая Россия намаас сонгогдсон Магадан хотын думын депутат Александр Крамаренко гэгч нисдэг тэрэг хөлөглөн Чукаткад очиж, ан хийсэн нь тодорхой болсон юм. Ингээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байжээ. Хууль бус ан хийсэн хэргээр 5 хүртэл жилийн ял төлөвлөсөн байв. Хэргийн дараа Единая Россия нам түүнийг намын гишүүнээсээ түдгэлзүүлээд байсан юм.


Харин өчигдөр түүнийг ажлын өрөөндөө амиа алдсан байхыг олсон байна. Цагдаагийн газраас хэргийг шалгаж байгаа бөгөөд өс хонзонгийн аллага, амиа хорлолт уу гэдгийг мөрдөн шалгаж байна.

Крамаренко — 4 орон сууц, том хэмжээний газартай. 15 обьект, хоёр Lexus, нэг Land Cruiser машин эзэмшдэг. Тээврийн таван компанитай байжээ.



Холбоотой мэдээ