Эцсийн эцэст айл бүр тасалгаанд түмпэн дүүрэн мах өдөржин өмхийрүүлж, орсон гарсан бүхний шvлсээр цацуулна…
НийгэмБ.Жаргалсайхан гуай сар шинийн баярын тухай хатуу ч гэсэн туйлын үнэнг өгүүлж байжээ. Тэрбээр энэ талаар юу гэж ярьсаныг орууллаа:
…”Цагаан сар”, цагаан сар л гэнэ. Эцсийн эцэст айл бүр түмпэн дүүрэн мах овоолон, тасалгаанд өдөржин өмхийрүүлж, орсон гарсан бүхний шvлсээр цацуулна. Таваг дүүрэн боов өрчихөөд хатаж хөгцөртөл тэрнийгээ тойрч суугаад бөөн бөөнөөрөө шvлс амаа үсчүүлэн хамаг л нян бakтераа нaaж бoxиpдyyлчиxаад vр хүүхдүүдтэйгээ дараа нь идэж хoрдox нь тэгээд баяр ч юмуу!
Аа тэгээд биесээсээ илүү гарчих санаатай урдаас хужаа нарын үйлдвэрлэсэн нэг муу хог хаягдлуудыг гар цайлгасан нэрээр дамжуулан бэлэглэх. Хужаа нар ч угаасаа их овжин улс. Тэр мyусайн хoгнуудаа манайд 50-100 дахин үнээр, дахин ашиглах боломжгүй, хөөрхөн хэлбэр дүрс оруулсан хаягдлаа манайд авчраад булшилчихаж байгаа юм.
Хог хаягдлыг ийм өндөр үнээр худалдан авч өөрийн нутагтаа булшилдаг улс манайхаас өөр хаа ч алга. Гэхдээ!! Цагаан сар бол нэгэнт Монгол үндэсний минь их баяр учир тэмлэглэх нь зүйн хэрэг. Гэвч!! Цаг үе, нийгэм орчиндоо ТОХИРУУЛАН тэмдэглэж сурах хэрэгтэй шд. Аав ээж, ахмад буурлууддаа очихдоо ач, гуч, зээ нарыг нь цайны сүүтэй нь, чихэр жимстэй авч очоод л золгуулчих хэрэгтэй.
Тэд ч нялхасдаа ааруул, хуруудыг нь өвөртлүүлэн гаргахаа мэднэ……Сар Шинийн баяраараа ширээн дээрээ ууц тавихгүй байхыг эрүүл мэндийн талаас ч зөвлөдөг. Учир нь чанасан махыг ширээн дээр 2-3 хоног байлгах нь асар их хэмжээний няэ бakтери цуглуулдаг гэх бөгөөд энэ нь хүний биед олон төрлийн өвчлөл үүсгэдэг.
Тэрнээс одооны ХОТОЖСОН газар, халуун байр сууцанд бүгд ууц тавьж суух нь зөв үү гэх санааг хэлээд байна. 60 аас дээш ахмад настан ууц тавьж, түүнээс нааш залуу хүмүүс идээ шүүсээ эрэмбэ дарааллын дагуу БАГА ЖИЖГЭЭР засдаг Монгол ёсыг одоо мартчихаад, ХӨГШИН ЗАЛУУГҮЙ өөрөө араас нь харагдахааргүй өндөр боов өрж, ууц тавьж байгаа шд.
За тэгээд одооны мал ТАРГАЛУУЛАХ XИMИЙН ТAРИАГААР өөxөн бөмбөг болсон. Тийм мах шөнө хөлдөж өдөр гэссээр xop болох бүү хэл гэрийн температурт 2 цагийн дотор урвал явагддаг гэдгийг шинжилгээгээр бэлхэнээ тогтоочихсон.
Би зохиогоод байгаа юм биш. Эрүүл мэндээ бодоосой…ууц тавьсан ч бодолтой хандаасай гэх үүднээс ад болох юм яриад байна лдаа би. Том ууц тавьж, тэрүүгээрээ өрсөлдөхөө одоо больё оо. Хэнд ямар хэрэгтэй юунд ашигтай юм. Ийм хэрэггүй юмаар өрсөлдөх цаг одоо биш шүү дээ. ЭРҮҮЛ МЭНДЭЭ Л одоо БОДОХ хэрэгтэй, АМЬДРАЛАА бодох хэрэгтэй. Үр хүүхдээ бодох хэрэгтэй.
Буузаа л аривхан хийчих. Тийм учраас одоо хонины ууц ширээн дээрээ тавьдгаа больё оо. Бууз хийх завгүй хүмүүс айлууд ч их бий… Яадын ах дүү хамаатан садан найз нөхдөө ороод ирвэл нүдэн дээр нь сайхан хоол хийгээд өгчихөе лдөө.
Тэр чинь бас л ТОМ СЭТГЭЛ, ХҮНДЛЭЛ…Тэгээд л болоо шүү дээ. Махны үнэ нь тэнгэрт хадчихсан, гадаанаа ганц өнчин ишиг ч үгүй, орон сууцны бид ууц тавих нь дэмий шүү дээ….хэмээн Б.Жаргалсайхан гуай ярьсан бөгөөд түүний энэ яриатай дийлэнх хүмүүс санал нэгдэж байсан ч, эрс эсэргүүцэж, бухимдах ч олон хүмүүс байлаа.