"60 тэрбум"-ынхан хүчээ нэгтгэлээ. Альхан талд нь явна вэ? Та хоёр!!!

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-12-25 10:06:42

"60 тэрбум"-ынхан хүчээ нэгтгэлээ. Альхан талд нь явна вэ? Та хоёр!!! 

Намынхаа "60 тэрбум"-ынхантай тэмцэнэ гэж У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр амлаж, түүнд нь олонхи итгэж ,  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болгосон. Гэтэл тэд 60 тэрбумынхантайгаа "хүчээ нэгтгэжээ". 

Дорнодын улсын хилийн зурвас дотор, улсын тусгай хэрэгцээний газарт "60 тэрбумынхан"  нүүрсний олборлолт эхлүүллээ. Энд лиценз авсан "Меланж"компаний ард  Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын лицензийн хулгайн хамтрагч, Миеэ Энхболд, Бадамжунай нарын төлөөний хүн  "Алтай констракшны" Х.Бат-Эрдэнэ тэргүүтэй "НҮҮРСЧИН НАМЫН  БҮЛЭГЛЭЛ" ашиглалтын лиценз авч, асар том хүчин чадлаар ухаж байхад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд мэдээгүй юу? Шинээр байгуулагдсан УИХ-д  мэндэлсэн бас нэг хулгайч бүлэглэл, Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болсон "60 тэрбум"-ын хүргэн.... гээд жинхэнэ хулгайчууд энд хүчээ нэгтгэжээ. 

Дорнодын үржим шимт хар шороон хөрс бол Монголд байтугай дэлхийд ховордсон эрдэнэ. Юун нүүрс ухаж мөнгө олох. Ус, цөлжилт,хүнсний хомсдол ирээдүйд нүүрлэлээ гэхэд Монголчууд бүү хэл хүн төрөлхтнийг  хүнсээр хангах бурханы хишиг юм шүү. Энэ газар ийм хямдхан юм бол говьд  ус бэлчээргүйгээс жилийн 4 улирлын турш оторт яваа малчид энэ газарт бүгдээрээ ирж малаа бэлчээе.Ухснаас л дээр. 

300 гаруй техник хэрэгслээр ухаж буй "Меланж" гэх компани сардаа "Эрдэнэс 5 толгой" н хэмжээний уулын ажил хийх гэнэ. Онцлог нь тэнд хөрс нь зөөлөн, хар шороо  учраас Тавантолгой шиг чулуулаг байхгүй. Тэсэлгээ хийх шаардлагагүй. Маш бага зардлаар нүүрс гаргах маш ашигтай орд. Тэр нүүрсийг "60 тэрбум"-ын хэдхэн гэр бүл хувааж цуслах нь шударга ёс уу?  Монголын баялгийг хуйвалдаж, худ ураг, нам, найз нөхөд, төлөөний хүнээрээ дамжуулан, дэмжүүлэн хувааж идэж дуусаагүй юу?  Ганцхан бидний үеийнхэн л энэ Монголд амьдрах юм уу ? Бидний өвөг дээдэс хэдэн үеэрээ амьдрахдаа ширхэг чулуу хөндөөгүй үлдээснийг мартаж үл болно.


Ерөнхийлөгч өө!! Таны 30 гэр бүлтэй тэмцэх сэлэмний чинь ир хаана гялалзна вэ ?

Ерөнхий сайд аа !!!! Таны алтан соёмбоны өмнө ард түмэндээ амласан шударга ёс хаана байна вэ? 

 Та хоёр МАН-ын биш Монголын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд юм бол ирээдүйд  нүүрс байтугай үнэд хүрэх Дорнодын үржил шимт хар шороон хөрсийг үр хойчдоо үлдээнэ үү? Мөр зэрэгцэж явсан намынхаа хулгайч нартай тэмцэж чадахгүй бол үнэнээ хэлээд Монгол төрийн алтан жолоог ард түмэнд нь өгөөд ,намынхаа  байранд ухуулагч, лекторын  ажлаа хийнэ үү???

Ард түмнийг хуурч алийн болгон  жүжиглэх билээ ?!?!?!?!?!

  Баялагтаа эзэн нь Монголчууд биш. МАН-ын 60 тэрбумын бүлэглэл юм биз дээ. 

Манжийн ноёрхолыг унагаж чадсан  Монголчууд МАН-ын дээрмийг зогсоож чадна шүү!!!

Сэтгүүлч Б. Отгон 2021.12.25


Холбоотой мэдээ