Путин: Та нар бидэнд баталгаа өгөх ёстой, нэн даруй, яг одоо
Улс ТөрОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Том хэвлэлийн хурлын сонин хачнаас үргэлжлүүлэн хүргэж байна. Түрүүч нь http://massnews.mn/a/1913.
Sky News: Та Украин руу халдахгүй гэлээ. Үнэхээр Украин буюу өөр нэг улс руу халдахгүй гэсэн баталгааг та өгч чадах уу? Эсвэл хэлэлцээрийн явцаас хамаарах уу? Оросыг, таны санаа зорилгыг Өрнөд ойлгож чадахгүй гэж та боддог уу?
В.Путин: Манай алхам үйлдэл ямар ч хэлэлцээрийн явцаас хамаарахгүй, зөвхөн Оросын аюулгүй байдлыг өнөөдөр ба түүхэн ирээдүйд ямар ч эргэлзээгүй хангахаас л хамаарна. Үүнтэй холбоотой бид НАТО-г дорно зүг рүү цаашид хөдлөх нь байж болшгүй гэдгийг тодорхой, ойлгомжтой ойлгуулсан. Энд юу нь ойлгомжгүй байна? Ямар бид пуужингуудаа Америкийн хилийн дэргэд аваачаад тавьчихаа юу? Үгүй. Энэ АНУ л өөрийн пуужингуудтайгаа манай гэрийн гадаа ирчихсэн, бүр манай босгон дээр зогч байна.
Гэрийн маань гадаа дахиж цохилтын систем нэмж бүү байрлуул гэсэн маань тэгээд хэтрүүлсэн шаардлага уу? Энд ер бусын юм юу байна? Хэрэв бид Канад ба АНУ-ын хил дээр эсвэл Мексик ба АНУ-ын хил дээр өөрийн пуужингуудаа аваачаад тавьсан бол америкчууд яаж хандах бол? Мексик ба Америкийн хооронд хэзээ ч газар нутгийн асуудал байгаагүй юу? Калифорни өмнө нь хэнд харъяалагдаж байсын? Тэгвэл Техас? Мартчихаа юу? За яахав, бүгд нам жим. Өнөөдөр Крымыг дурсдаг шигээ хэн ч энэ талаар дурсдаггүй юм байж.
Гайхалтай. Бид ч гэсэн Украин анх яаж үүссэн тухай дурсахгүйг хичээдэг. Хэн энэ улсыг байгуулсым? Ленин. ЗХУ-ыг байгуулахдаа Владимир Ильич Ленин л бий болгосон. 1922 оны холбооны хууль, 1924 оны Үндсэн хуулиар. Үнэндээ түүнийг нас барсны дараа байгуулсан ч түүний зарчмаар бүх юм хийгдсэн. За, тэр түүх ч яахав буянаараа болог. Гэхдээ асуудал одоо аюулгүй байдлыг хангахад оршиж байна. Иймээс бидэнд яриа хэлэлцээрийн явц биш үр дүн л чухал... Дорно тийш 1 ч дюйм дөхөхгүй гэж бидэнд 1990-ээд онд амласан даа. Тэгээд яав? Мэхэлчихсэн. Зүгээр л ичгүүр сонжуургүй хуурсан даа. НАТО 5 удаа давалгаалж тэлсэн. Одоо бүр Румынд ирчихлээ, бас Польшид системүүдээ байрлуулж эхэллээ. Эцсийн эцэст энэ тухай л яриад байгааг минь та нар ойлгооч.
Бид хэнд ч аюул занал учруулаагүй. Бид ямар АНУ-ын хил дээр оччихоо юу? Эсвэл Английн хил дээр? Бидэн рүү өөрсдөө хүрч ирчихээд одоо бас Украиныг НАТО-д авна гээд байгаа. Тэгэхээр тэнд системүүд ч байрлана гэсэн үг. НАТО-д авдаггүй юмаа гэхэд 2 талын хэлцээнд суурилан баазууд, зэвсэглэл цохилтын системүүд бий болно гэсэн үг. Энэ тухай л ярьж байна.
Гэтэл та надаас ямар нэг баталгаа шаардахым. Та нар л бидэнд баталгаа өгөх ёстой, та нар! Нэн даруй, яг одоо. Түүнээс биш хэдэн арван жилээр хутган үймүүлж, бүгдийн аюулгүй байдлыг хангана энэ тэр гэж зөөлөн зөөлөн ярингаа төлөвлөсөн зүйлээ хийх хэрэггүй. Би энэ тухай л яриад байгаа. Бид хэн нэгнийг сүрдүүлсэн гэж үү?
Д.Магни: Оросыг Өрнөд ойлгодоггүй гэж бодож байна уу?
В.Путин: Ойлгох юм ч бий, ойлгохгүй зүйл ч бий. Заримдаа бид өөр өөр ертөнцөд амьдардаг мэт надад санагддаг. Би сая танд мэдээжийн зүйлсийг тайлбарлалаа. Энийг яаж ойлгохгүй байж болох юм бэ? Тэлэхгүй гэснээ тэлээд л. Олон улсын олон ч хэлэлцээрээр тэгш баталгаа амласан, гэтэл тэгш аюулгүй байдал гэж алга.
АНУ-ын Ерөнхийлөгч Вудро Вильсоны нэг туслах бүр 1918 онд “Хэрэв өнөөдрийн аварга том Оросын оронд Сибирьт шинэ улс үүсч, бас Европын хэсэгт нэмж 4 орон шинээр бий болбол дэлхий амар тайван байх болно” гэж хэлсэн. Харин бид 1991 онд өөрөө өөрийгөө 12 хэсэгт хуваачихсан. Гэсэн ч манай түншүүдэд энэ багадаад байгаа бололтой. Тэдний бодлоор Орос өнөөдөр хэтэрхий том гэнэ. Яагаад гэвэл Европын орнууд өөрсдөө жижигрээд явчихсан, агуу эзэнт гүрнүүд биш 60-80 сая хүнтэй жижигхэн улсууд. ЗХУ задарсны дараа манайх ердөө 146 сая хүнтэй үлдсэн билээ, гэтэл энэ хүртэл тэдэнд хэт их санагдаад байнөө. Байнгын дарамт шахалтыг зөвхөн үүгээр л тайлбарлаж болно.
Зөвлөлт гүрэн 1990-ээд онд Өрнөд ба АНУ-тай хэвийн харилцаатай байхын тулд бүхнийг хийсэн... Манай цэргийн цөмийн объектууд дээр Америкийн тусгай албаны төлөөлөгчид суудаг байлаа. Оросын цөмийн зэвсгийн объектууд дээр зүгээр л өдөр бүр ажиллаж, тэндээ амьдарч байсан. Оросын Засгийн газарт асар олон зөвлөх ажиллаж байв, тэдний дунд АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтнууд ч байсан юм.
Та нарт өөр юу хэрэгтэй байсым? Яаж гэж Умард Кавказад террористуудыг дэмжсийн? Яагаад алан хядагч байгууллагуудыг ашиглан Оросын Холбооны Улсыг задарч бутаргах гэж оролдов? Энэ бүхнийг та нар хийсэн штэ, би Холбооны аюулгүй байдлын экс захирлын хувьд үүнийг яг таг мэдэж байна. Бид давхар агентуудтай ажилладаг. Өрнөдийн тусгай алба ямар зорилтуудыг өмнө нь тавьж байгаа талаар тэд илтгэдэг... Гэвч та нар яах гэж энэ бүхнийг хийв? Эсрэгээр Орост ирээдүйн холбоотон мэт хандаж түүнийг бэхжүүлэх ёстой байсым. Даанч бүх юм эсрэгээр, цаашид ч нураах гэж оролдсоор байна.
НАТО дараа нь дорно руу тэлж эхэлсэн. “Та нар ингэж болохгүй, та нар бидэнд амласан штэ” гэж биднийг хэлэхэд “Цаасан дээр бичсэн юм чинь хаа байна? Байхгүй. Тонил цаашаа, танай тэр санаа зовинол, түгшүүрийг нулимж байна” гэсээн. Жилээс жилд нэг иймэрхүү... 1, 2, 3, 4, 5 –таван удаа тэлэлт давалгаалсан. Тэгсэн байж юун биднийг ойлгохгүй, энэ тэр?
Первый канал: Байгалийн хийтэй холбоотой маш хурц хямрал Европт үүслээ. Үнэ агаар мандал руу хөөрөх тусам “Газпром”-ыг, Оросыг бүхэлд нь буруутгах явдал эцэс төгсгөл үргэлжилж байна. Европт хийн үнэ 2000 доллар давсанд “Газпром” буруутай гэж үү?
В.Путин: Мэдээж, үгүй. Энэ бол зүгээр л бүхнийг урвуугаар эргүүлэх гэж дахин оролдож байна. Дандаа худлаа бурж байхым.... “Газпром” компани бүх гэрээний дагуу байгалийн хийг бүрэн дүүрэн Европт нийлүүлж байгаа, тэр бүү хэл 12-20%-иар нэмж өгч байна. Минийхээр бол ингэж хэлсэндээ хүрдэг дэлхийн цор ганц компани бол "Газпром".
Америкийн нийлүүлэгчид өөрсдөө Европт нийлүүлэх ёстой 14 сая тонн шахмал хийгээ нийлүүлээгүй, илүү ашиг харж өөр зах зээл рүү шидчихсэн. Эхлээд Латин Америк, Бразилид дараа нь Ази руу, Хятад ба Өмнөд Солонгос, Япон руу. Яагаад гэвэл, тэнд илүү их мөнгө төлдөг. Европчууд өөрсдийгөө дээд зэрэглэлийн зах зээл гэж боддог, гэтэл тийш биш өөр газарт байдаг болж таарсан. Ингээд үнэ өссөн. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байна, цаг агаарын таагүй байдал, өнгөрсөн жилийн хүйтэн урт хавар, газар доорх агуулахдаа хий дутуу шахсан, салхин сэнс ажиллахаа больсон... Энэ бүхэн хомсдол үүсгэлээ. Үүний зэрэгцээ төр засгууд нь өөрийн нефть олборлогч компаниудаа аймшигтай дарамталж нөгөөдүүл нь олборлолтоо нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтад мөнгөө оруулахгүй байсаар хомсдол бий болгосон. Газар доорх агуулахдаа хий бүрэн шахаагүй хэрнээ одоо тэндээсээ идэвхтэй авч хэрэглэж байгаа. Мэдээж энэ бол асуудал. Өрнөдийн зарим оператор өөрийн хийг Украины газар доорх агуулахад хадгалдаг. Одоо түүнээ идэвхтэй гаргаж аван нутагтаа хэрэглэсээр. Яагаад гэвэл агуулахаас авсан хий нь зах зээл дээрхээс хэд дахин хямд. Гэтэл өвөл эхлээгүй шахам байна.
Америкийн нийлүүлэгчид өөрсдөө Европт нийлүүлэх ёстой 14 сая тонн шахмал хийгээ нийлүүлээгүй, илүү ашиг харж өөр зах зээл рүү шидчихсэн. Эхлээд Латин Америк, Бразилид дараа нь Ази руу, Хятад ба Өмнөд Солонгос, Япон руу. Яагаад гэвэл, тэнд илүү их мөнгө төлдөг. Европчууд өөрсдийгөө дээд зэрэглэлийн зах зээл гэж боддог, гэтэл тийш биш өөр газарт байдаг болж таарсан. Ингээд үнэ өссөн. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байна, цаг агаарын таагүй байдал, өнгөрсөн жилийн хүйтэн урт хавар, газар доорх агуулахдаа хий дутуу шахсан, салхин сэнс ажиллахаа больсон... Энэ бүхэн хомсдол үүсгэлээ. Үүний зэрэгцээ төр засгууд нь өөрийн нефть олборлогч компаниудаа аймшигтай дарамталж нөгөөдүүл нь олборлолтоо нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтад мөнгөө оруулахгүй байсаар хомсдол бий болгосон. Газар доорх агуулахдаа хий бүрэн шахаагүй хэрнээ одоо тэндээсээ идэвхтэй авч хэрэглэж байгаа. Мэдээж энэ бол асуудал. Өрнөдийн зарим оператор өөрийн хийг Украины газар доорх агуулахад хадгалдаг. Одоо түүнээ идэвхтэй гаргаж аван нутагтаа хэрэглэсээр. Яагаад гэвэл агуулахаас авсан хий нь зах зээл дээрхээс хэд дахин хямд. Гэтэл өвөл эхлээгүй шахам байна.
Урт хугацааны гэрээг цуцлах хэрэггүй гэж бид зөндөө сануулсан, гэтэл Евро комисс “Үгүй ээ, зах зээлийн харилцаанд шилжих ёстой, зах зээл өөрөө бүхнийг зохицуулна” гэж гүрийгээд байсан даа. Одоо тэгээд зохицуулчихлаа л даа, 1000 м3 нь 2000 гаруй доллар. Үйлийн үрээ эдэлцгээ.
....Өчигдөр л та нар энэ бол Оросын, Газпромын түрэмгийлэн эзлэх бодлого, тэд зах зээлийг булаан авч байна гэцгээсэн. Бид юуг ч эзэлж аваагүй. Бид нилээд хэмжээний байгалийн хий нийлүүлдэг, гэхдээ Европын зах зээлийн цорын ганц нийлүүлэгч бишээ. Харин ч бид нийлүүлэлтээ нэмж буй цорын ганц улс. Европт манай хамгийн том хэрэглэгч бол Герман, жилд 50-51 тэрбум м3 хэрэглэдэг. Харин бид 10%-иар илүү нийлүүлээд байна, энэ бол 5.6 тэрбум м3 гэсэн үг. Италид бас илүү өгсөн, 4.4 тэрбум м3-ыг шүү....
....Өчигдөр л та нар энэ бол Оросын, Газпромын түрэмгийлэн эзлэх бодлого, тэд зах зээлийг булаан авч байна гэцгээсэн. Бид юуг ч эзэлж аваагүй. Бид нилээд хэмжээний байгалийн хий нийлүүлдэг, гэхдээ Европын зах зээлийн цорын ганц нийлүүлэгч бишээ. Харин ч бид нийлүүлэлтээ нэмж буй цорын ганц улс. Европт манай хамгийн том хэрэглэгч бол Герман, жилд 50-51 тэрбум м3 хэрэглэдэг. Харин бид 10%-иар илүү нийлүүлээд байна, энэ бол 5.6 тэрбум м3 гэсэн үг. Италид бас илүү өгсөн, 4.4 тэрбум м3-ыг шүү....
Ёстой дургүй хүрч байна, тэвчих арга алга. Гэхдээ ярихаас даа. Ямал-Европын маршрутаар “Газпром” хий нийлүүлээгүй гэжийна. Гэтэл Германы болон Францын компаниуд түүгээр хий авъя гэсэн санал гаргаагүй штэ, бусад нь ч гэсэн. Хэрэв худалдан авах санал өргөдөл байхгүй бол бид юуг яаж тээвэрлэхийн? Харин одоо тэд энэ маршрутаа реверс режимээр Германтай холбож хэдэн өдрийн турш Германаас Польш рүү хий шахаж байгаа. Яагаад гээч?
Бид Герман руу урт хугацааны гэрээний дагуу хийгээ нийлүүлдэг, өнөөгийн үнээс 3-7 дахин хямд үнээр. Багаар бодоход 1 тэрбум м3 хийг зарахад л бараг 1 тэрбум доллар олж байгаа. Энэ бол бизнес. Хоёрт, тэд манайхаас илүү авсан 5,6 тэрбум хийгээ одоо зарж байна. Энэ юу ч биш. Тэд одоо бүр урвуу горимоор хий шахаж байгаа, гэтэл аверс горим яах болж байна? Хийг нэгэн зэрэг нэг л хоолойгоор 2 тийшээ зэрэг шахах боломжгүй. Тэд захиалаагүй, бас дээрээс нь урвуу горимд шилжүүлчихлээ. Нэмж хэлэхэд тэнд connection бий, Польшийн хийн хоолойн системийг Украиныхтай холбодог труба. Хоногт 3 сая м3 хэмжээтэй. Яг ийм хэмжээний хий Германаас Польшид очдог. Энэ хий эцсийн бүлэгт Украинд очиж байгаа гэсэн баталгаа надад бий. Үнэн хэрэгтээ юу болж байгааг Европ, Германы хэрэглэгчид мэдэх эрхтэй. Тэд энэ нөхцөл байдлыг тодруулахаар зохих байгууллагуудад хандвал таарна. Хэн нэгнийг дэмжих гэж Польш руу, тэндээсээ Украин руу өгч байхын оронд Европт нийлүүлэхээ л бодвол дээр дээ, тэгж байж л спотын үнэ цэнд нөлөөлнө. Яагаад гэвэл, зах зээл дээр бүтээгдэхүүн элбэг байх тусам үнэ буудаг. Гэтэл үгүй шүү, буцаагаад шахаад уналаа. Үүнд л хамаг асуудал оршиж байна. Энд “Газпром” ямар ч хамаагүй.
Та нар зүгээр өөрсдийнхөө асуудлуудад анхаарч цаг тухайд нь арга хэмжээ авбал зохилтой. Өөрсдийгөө нээх ухаантай гэж бодох хэрэггүй. Та нар өөрөө өөртөө үүсгэсэн асуудал бэрхшээлийг өөрсдөө шийдэх ёстой, харин бид туслахад бэлэн. Тусалж ч байгаа.
Сэтгүүлч Валерий Санфиров: Олимпийг бойкотлох буруу гэж 1 Ерөнхийлөгч хэлсэн тухай та сая ярилаа. Тантай утсаар ярьсан тэр хүн Трамп уу?
В.Путин: Үгүй.
В.Санфиров: Ойлгомжтой, Том Буш байх нь.
В.Путин: Яг тийм.
Буриад ТВ: Байгаль нуурыг Холбооны онцгой газар нутаг болгох тухай сүүлийн үед авч хэлэлцэх боллоо. Гэтэл манай Тункины үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо аж төрдөг иргэд жишээ нь газраа хууль ёсны болгох... зэрэг өөр олон асуудалтай байнга тулгарч байгаа. Үнэхээр Байгаль маань үүн шиг Буриадын иргэдээс улам холдох хэрэг үү?
В.Путин: Байгаль нуурыг Холбооны мэдлийнх болгоно гэснийг би мэдэхгүй, анх удаа сонсч байна. Ямар ч тохиолдолд Байгаль нуур хүмүүсээсээ холдохгүй ээ. Хэрэв ийм асуудлыг авч хэлэлцсэн бол зөвхөн Байгаль нуурын онцгой эко системийг дэмжих нэмэлт хөрөнгө мөнгө олох, арга сүвэгчлэх тухай яригдсан байх. Тэнд зохих аж ахуйн үйл ажиллагаа явуулахдаа хэнд ч саад болохгүй, хүмүүсийн амьдрал ба ажлыг зохион байгуулахад туслах гм.
И.Озерова: Та спортын дэглэм баримталдаг уу? Ачаалалтай ажлын хажуугаар театрын шинэ тоглолт, шинэ кино сонирхдог уу? Алдартай блогчдын үйл ажиллагааг ажиглаж сонирхдог уу? Моодны цуврал үздэг үү?
В.Путин: Үнэнийг хэлэхэд, блогчдын ажлыг харж ажигладаггүй. Би Холбооны аюулгүйн албаны дарга байхаа больсноос хойш хэнийг ч ажиглаж мөрдөхөө больсон. Чөлөөт цаггэж надад бараг байхгүй, харин спортоор бол хичээллэдэг. Үүнийг өөрийн үүргээ гэж үздэг, Оросын ард түмний даалгаврыг гүйцэтгэх гэж миний одоогийн ажилладаг хэмнэлд бие хаа эрүүл байхгүй бол ажиллахад хэцүү.
Орчуулсан МЦогзолмаа.