Сурагчтайгаа "учир ургуулсан" хэргээр хамгийн том дуулиан тарьж байсан багш нар

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-12-28 05:26:07

Эмэгтэй багшийн мэргэжил нь сувилагч, нарийн бичгийн дарга нараас дутахааргүй секс паянгаар дүүрэн байдаг. Үүнтэй холбогдсон эмэгтэй багш нарын хэрэг хэрээс хэтэрч эцэст нь тэд өсвөр насны хүүхдүүдийг садар самуунд уруу татсан гэдгээр шоронгийн хаалга татахад хүрдэг байна.

1Сара Жонес

2012 онд Цинциннати Бенгалс багийн бүжигчин, багш Сара Жонес 17 настай сурагчтайгаа бэлгийн харилцаатай байсан нь тогтоогдож байжээ. Гэсэн ч тэрээр өөрийн гэм буруугаа шууд хүлээсэн тул шоронд ял эдлэлгүй өнгөрч байв.


2Керри МкКандлесс

2007 онд АНУ-ын Колорадо мужийн Брайтон ахлах сургуулийн багш Керри МкКандлесс сургуулийн зугаалгаар 17 настай хүүд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдож байжээ. Тэрээр хийэн хэргийнхээ хариуд 45 хоног шоронд ял эдэлж, 5 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн юм. Хожим 2011 онд тэрээр тэнсэн харгалзах ялтай байх үедээ ахин хэрэгт холбогдож 60 хоногийн баривчилгаанд орж байв.


3Стефани Петерсон

Дунд сургуулийн багш байсан Стефани Петерсон 2018 оны 2-р сард 14 настай хүүтэй бэлгийн харилцаатай байсан нь тогтоогдож баривчлагдаж байв. Тухайн үед 26 настай Стефани хүүд марихуана өгч бэлгийн харилцаанд ордог байсан нь хожим мэдүүлгээр тодорхой болсон байдаг ажээ.


4Дебра Лафаве

2004 онд АНУ-ын Флорида мужийн Греко ахлах сургуулийн багш Дебра Лафаве насанд хүрээгүй хүүхдэд садар самуун сурталчилсан, 14 настай хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон гэх шалтгаанаар баривчлагдаж байжээ. Түүний хувьд гэм буруугаа хүлээсэн тул шүүхээс 3 жилийн гэрийн хорионд оруулж, 7 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.

Хожим 2011 онд ихэр хүү төрүүлэх үед нь шүүхээс түүний тэнсэн харгалзах ялыг хүчингүйд тооцсон боловч одоог хүртэл бэлгийн дарамт үзүүлэгчийн бүртгэлд тогтмол бүртгүүлэх үүрэг хүлээсэн хэвээр байгаа аж.


5Александриа Вера

АНУ-ын Техас мужийн нэгэн дунд сургуулийн англи хэлний багш 24 настай Александриа Вера насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаатай байсан нь ил болж байв. Тэрээр 13 настай сурагчтайгаа 9 сарын турш бэлгийн харилцаатай байсан бөгөөд түүнээс хүүхэдтэй болсон баримт бий.


6Кори Бирд

Иллинойс мужийн нэгэн ахлах сургуулийн хөлбөмбөгийн дасгалжуулагч багш 28 настай Кори Бирд 2018 оны 5-р сард 3 сурагчид бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр баривчлагдаж байжээ. Цагийн туслах дасгалжуулагч хийдэг байсан тэрээр Вернон Хиллс ахлах сургуулийн 3 сурагчид бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгагдсан юм.


7Хантер Дэй

АНУ-ын Оклахома мужид ахлах сургуулийн багш сурагчтайгаа бэлгийн харилцаанд орж байсан нь сурагч хүүгийн гар утаснаас олдсон баримтаар тогтоогдож байв. Тухайн үед 22 настай байсан Хантер Дэй хоёрдугаар зэргийн хүчингийн хэрэг, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан гэх мэт олон зүйл ангиар яллагдсан юм.

Ийнхүү тэрээр 2017 оны 11-р сард баривчлагдаж, 85,000 ам.доллараар торгуулж байжээ.


8Алайна Фергусон

2016 онд 23 настай Алайна Фергусон 16 настай хүүд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдож байв. Хүүгийн өгсөн мэдүүлгт тэрээр сурагчийн шалгалтын материал дээрээ Snapchat хэрэглэгчийн нэрээ бичсэн нь ийм зүйлд хүргэсэн гэжээ.


9Брианне Алтис

Юта ахлах сургуулийн англи хэлний багш асан Брианне Алтис өсвөр насны 3 сурагчдаа бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр 2013 онд баривчлагдаж, нэг хүүхэдтэй нь бэлгийн харилцаанд орсон нь тогтоогдсон тул шоронд хоригдох ял сонсож байв.


10Хайли Ноелле Вэй

АНУ-ын Техас мужийн нэгэн ахлах сургуулийн багш байсан тэрээр 2017 оны 2-р сард 17 настай хоёр сурагчтай удаан хугацааны турш бэлгийн харилцаатай байсан нь тогтоогдож 10 жилийн тэнсэн харгалзах ял авч байжээ.


11Мери Хаглин

2016 оны 7-р сарын 22-ны өдөр АНУ-ын Айова мужид цагийн багш Мери Хаглин 17 настай хүүтэй бэлгийн харилцаанд орсон хэргээр яллагдаж байв. CBS телевизэд өгсөн ярилцлагадаа тэрээр хийсэн үйлдэлдээ харамсаж буйгаа илэрхийлээд, хийсэн хэргийнхээ шийтгэлийг хүлээх болно гэдгээ мэдэгдэж байжээ.


12Виржиниа Хюстон Хинклей

Гэгээн Аугустины ахлах сургуулийн багш 26 настай Виржиниа 2015 онд 16 настай хүүхдийг садар самуунд уруу татан нүцгэн зургаа солилцож, олон нийтийн газар бэлгийн харилцаанд орж байсан нь баримтаар нотлогдон яллагдаж байв.



Холбоотой мэдээ