Өмнөд Солонгос Ази, Европыг холбосон төмөр замын эхлэлийг тавилаа

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-12-30 01:38:41

 Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутагт нээгдэх шинэ төмөр зам нь Европ тив рүү гарах Зүүн Азийн төмөр замын сүлжээнд гол үүрэг гүйцэтгэнэ гэж БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгджээ. Тэрбээр Кёнсан-Пукто болон Кёнсан-Намдо мужуудын таван хотыг холбох 142 км урттай төмөр замын сүлжээг нээх ёслолын үеэр ийнхүү мэдэгдсэн байна.

 Өмнөд Солонгосын болон Зүүн Азийн орнуудын төмөр замыг нэгтгэх нь БНСУ-ын Ерөнхийлөгч 2018 онд танилцуулсан, Солонгосын хойгт энхийн явцыг хэрэгжүүлэх санаачилгын нэг хэсэг юм. Энэ төсөл нь Өмнөд Солонгос болон БНАСАУ-ын төмөр замуудыг нэгтгэн, Хятад, Монгол хүртэл, цаашлаад Европ руу хүргэн төмөр замыг уртасгахад чиглэгджээ.

Мягмар гаригт болсон төмөр замыг нээх ёслолын ажиллагааны үеэр Мүн Жэ Ин мэдэгдэл хийхдээ Ульсан, Пусан зэрэг хотуудын төмөр замын шугамуудыг нэгтгэх нь улс орныг тогтвортой хгжүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тус болно хэмээн онцолсон байна. Түүнчлэн бусад бүс нутгуудад ч төмөр замын ийм төслүүдийг хэрэгжүүлнэ хэмээн мэдэгджээ.

Холбоотой мэдээ